“МЮ” шинэ улирлыг цомтой эхлүүллээ

Twitter Print
2014 оны 08-р сар 07-нд 16:25 цагт
Мэдээний зураг,

АНУ, Канадын 13 хотод явагдсан “Олон улсын аваргуудын цом” нөхөрсөг тэмцээнд Английн “Манчестер Юнайтед” баг түрүүллээ. “Улаан чөтгөрүүд” шигшээ тоглолтонд нутаг нэгт “Ливерпуль” клубуыг 3:1-ээр хожсон юм. Хоёр багийн тулаан сонирхолтой өрнөж 14 дэх минутанд С.Жеррард торгуулийн цохилтоос гоол оруулсан. Гэхдээ энэ нь “Хотон шувуунууд”-ын цорын ганц гоол байлаа. Үүнээс хойш “МЮ”-гийн У.Руни, Х.Мата, Ж.Лингард нар гурван бөмбөг оруулж “International champions cup” цомыг хүртсэн юм. Ийнхүү Л.Ван Гаалийн шавь нар шинэ улирлын анхны цомоо авлаа. Энэ зун “МЮ” багтаа шинэчлэл хийж шилдэг дасгалжуулагч, тоглогчийг авч ирсэн нь үр дүнгээ өглөө.

Тэд АНУ-ын “Лос Анжелес Галакси” багийг 7:0-ээр бут ниргэсэн нь хэрхэн хүчирхэг болж байгааг гэрчилж байна. Гэхдээ Английн шилдэг клуб ирэх улиралд “Аваргуудын лиг”-ийг өнжиж байгаа нь олон үзэгчийн урмыг хугаласан. Премьер лигт долоодугаар байр эзэлж “Ман.Сити”, “Ливерпуль”, “Челси”, “Арсенал” багуудад дээрх эрхийг алдсан билээ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.