Машины дугуйг түгждэг боллоо

Twitter Print
2014 оны 08-р сар 07-нд 17:05 цагт
Мэдээний зураг,

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 98 дугаар тогтоолоор “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам"-ыг хэлэлцэн баталсан. Уг журам энэ сарын 15-наас  эхлэн хэрэгжих юм байна. Тээврийн хэрэгслийн дугуйг түгжих ажлыг Замын хөдөлгөөний удирдлагын төв хариуцан ажиллана. Харин гүйцэтгэлийг хувийн байгууллага, аж ахуйн нэгжээр хийлгэх аж. Хамтран ажиллах санал ирүүлсэн дөрвөн аж ахуйн нэгж, байгууллагатай өнгөрсөн сарын 31-ний өдөр гэрээ байгуулжээ. Ингэснээр энэ сарын 15-ны өдрөөс эхлэн хориглосон газар зогссон тээврийг хэрэгслийг ачихгүй, зөвхөн жолооны хүрдний талын урд дугуйг түгжих юм.

Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар түр буюу удаан зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогссон, эсвэл хориглолт тогтоосон тэмдэг бүхий замын зорчих хэсэг, ногоон байгууламж, явган зам, нийтийн эзэмшлийн зам талбай дээр зогссон, хөдөлгөөнд саад учруулсан, жолооч нь эзгүй байгаа болон бүрэн бус тээврийн хэрэгсэлд энэ журам хамааралтай аж.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.