“Милан” Испани хаалгачтай гэрээ байгуулна

Twitter Print
2014 оны 08-р сар 08-нд 09:37 цагт
Мэдээний зураг,

Италийн “Милан” клуб Эзэн хааны “Реал Мадрид”-ын хаалгач Д.Лопезийг авах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Солилцоо наймааны цонх хаагдахаас өмнө Испани тоглогчтой гэрээ байгуулна гэдэгт итгэж байна хэмээн “Милан”-ы спортын албаны захирал сэтгүүлчдэд хэлсэн байна. Өдгөө 32 настай Лопез 1994 оноос мэргэжлийн багт тоглож эхэлжээ. Энэ хугацаанд “Реал Мадрид” В,С баг, “Вильяреал”, “Севилья” багуудад тоглож байгаа 2013 оноос нэгдүгээр багт хаалгачаар ирсэн.

Икерийн сэлгээний хаалгач байсан тэрээр “Аваргуудын лиг”-ийн цом хүртсэн юм. “Реал Мадрид”-ын хувьд дэлхийн аваргын дараа Коста Рикагийн хаалгач К.Навасыг авсан нь баг дотор зөрчилдөөн үүсгэсэн. Гараанд Икер, Навас хоёр хүчтэй өрсөлдөж байгаа тул Лопес Испанийн аваргуудад огт хэрэггүй гэдэг нь ойлгомжтой тул “Милан” хүссэн тоглогчоо авахад ойрхон байна. Италийн баг Диеготой гурван жилийн гэрээ байгуулна гэдгээ хэлжээ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.