Дэлхийгээс олдоогүй хамгийн том эрдэнэсийн сан бол Инкын алга болсон алт юм

Twitter Print
2020 оны 03-р сар 31-нд 18:37 цагт
Мэдээний зураг,

Инкчуудын алт эрдэнэс: Түүх

Америкийн байлдан дагуулалтын эрин үе нь олон тооны эмгэнэлт үйл явдлуудаар тэмдэглэгдсэн байдаг. Ертөнцийн адал явдалт бүх хүмүүс шинээр олж нээгдсэн тив рүү яаран очиж, амархан олж болох олзны амтыг авсан байв. Хулгай, аллага, хүчирхийлэл - Өмнөд ба Хойд Америкийн түүхийн анхны хуудсууд цусаар бичигдэж эхлэжээ. Индианчүүдийн тоо томшгүй баялагийн тухай аман яриа нь зэрлэг байлдан дагуулагчдыг баярлуулснаар түүх эхэлсэн юм. 

Дээрэмдлэг хийсэн хамгийн ашигтай “газар” бол эртний Перу байжээ. Перугийн Инкуудийн дунд алтыг нарны бурханы ариун металл гэж үздэг байв. Энэ нь тахил өргөхөд зориулагдсан, янз бүрийн чимэглэл, дүрс, Их Инкийн хаан ширээ, гэр ахуйн эд зүйлсээс бүрдсэн Перу улсад маш их хэмжээний алт байсан бөгөөд энэ нь хэзээ ч аллага хийх шалтаг болж байгаагүй юм. Байлдан дагуулагчид түүний талаар олж мэдэх хүртэл шүү!

1502 онд адал явдалт, байлдан дагуулагч Франциско Писарроны хөлөг онгоц Өмнөд Америкийн эрэг рүү явлаа. Үүнээс хэдхэн жилийн өмнө Инкийн гүрэнд хуваагдмал байдал үүссэн. Агуу Инк Вейна Капак нас барахаасаа өмнө эзэнт гүрнийг хоёр хэсэгт хуваажээ. Тэр өмнөд талыг нь өөрийн төрсөн хүү Хуаскар, хойд талыг нь хууль бус хүү Атахуалпад өгчээ. Ах дүү нар уг хэсгийг шударга бус гэж үзээд хоорондоо маргалдаж эхлэв. Энэ хэцүү цаг үед Писарро Америкт ирэв.

Рэнцэнхандын Сайхан-Уул-н зураг.

Индианчууд нэгэн цагт хүчирхэг цагаан бурхад нутгаа орхин хэзээ нэгэн цагт эргэж ирнэ гэж амласан тухай домог байдаг. Буцаж ирсэн агуу бурхдыг авахын тулд Писарро болон түүний бүлэг оролцсон байна. Хуаскар, Атахуалпа нар бурхдаа авчрахын тулд их зардал гаргасан ч тэмцэлд туслахыг хүсээгүй, бүхнийг чадагч цагаан цэргүүд түүний талд тэмцэж , дайсныг ялна гэж найдаж байсан үед зальт Писарро, Атахуалпаг найранд урьсан юм. Инкийн тухайд алтан дамнуургатай байсан ч зэвсэггүй тул индианчууд сайн санаатайгаа харуулав. Гэвч байлдан дагуулагчид тайван байсангүй. Испаничууд Атахуалпаг барьж, ойр дотны хүмүүсийг нь хөнөөжээ.

Тиймээс Инк баригдсан ч зарим давуу эрхийг хадгалсаар байсан, Эхнэрүүдэд алт, мөнгөн тавиур дээр тавьж хооллох, гайхамшигтай хувцас ашиглахыг зөвшөөрчээ. Гэхдээ Атахуалпа эрх чөлөөг ихэд хүсч байв. Нэгэн удаа тэр Писарро руу маш их алт өгвөл суллаж болох эсэхийг асуулгасан бөгөөд амласан алт нь бүхэл бүтэн танхимыг дүүргэх болно гэж хэлэхэд Испаничууд тэр даруй зөвшөөрөв. Хаалгач зарц нар хэд хоногийн турш Писаррод их хэмжээний эрдэнэсийг бэлтгэн өгсөн ч байлдан дагуулагч түүнийг алсан түүхтэй. Испаничууд асар их баялгийн эзэн болж, бүх эзэнт гүрнийг эзлэн авахаар явсан. Нэгэн гэрч эдгээрийг хэрхэн дүрсэлсэн тухай уншиж болно.

“Бид маш ихээр гайхаж, мод, алт, мөнгөний савнуудыг харсан бөгөөд хамгийн сайныг нь индианчууд зөөв. Бусад зүйлсийн дунд бид алтан үнэт эдлэл олсон бөгөөд Индианчууд гашуудалтайгаар энэ нь Инк гүрнийг үндэслэгчдийн дүр төрх юм гэж хэлэв. Мөн шувуу, могой, аалз, гүрвэл, янз бүрийн шавьжаар чимэглэсэн алтан хавч, савыг оллоо. Эдгээр үнэт эдлэлүүд Кузко орчмын агуйд олдсон байна. Нэгэн индиан хүн хэлэхдээ Виллаконигийн ойролцоох агуйд Хуаскар ордоныхоо гоёл чимэглэлийг нуун хийхийг тушаасан хэмээсэн байжээ. 

Рэнцэнхандын Сайхан-Уул-н зураг.

Алтан хот

Испаничуудыг Инк гүрний гол хот сүр жавхлан цочирдуулав. Нарны сүм хийд нь алтаар чимэглэгдсэн байв. Бурхадын хөшөөг үнэт металлаар хийсэн бөгөөд байлдан дагуулагчидын шунахай нүднүүд шуналд шатаж байв. Ариун сүмийн хажуу дахь сонсогдоогүй гайхамшиг - "Кускогийн Алтан цэцэрлэг" байв. Испаничууд үүнийг хэрхэн дүрсэлсэн тухай доор өгөв.

"Энэ цэцэрлэгт энэ хаант улсад дөнгөж ургаж байсан хамгийн үзэсгэлэнтэй мод, хамгийн гайхамшигтай цэцэг, анхилуун ургамал тарьсан байна. Тэдгээрийн олон хувийг алт, мөнгөөр цутгасан байсан бөгөөд ургамал бүрийг нэг удаа биш, харин газар дээр нь харагдахуйц жижиг найлзуураас бүхэл бүтэн бут, бүрэн гүйцэд боловсорч гүйцсэн байдлаар дүрсэлсэн байдаг. Тэнд бид эрдэнэ шишийн талбайнуудыг харлаа. Түүний иш нь мөнгөлөг, цэцгийг алтаар хийгдсэн байсан бөгөөд энэ нь үнэхээр үнэн дүрсэлсэн тул тэдгээрийн навч, үр тариаг харах боломжтой байв.

Эдгээр гайхамшгуудаас гадна Инк цэцэрлэгт туулай, хулгана, могой, гүрвэл, эрвээхэй, зэрлэг муур зэрэг алт, мөнгөнд цутгасан бүх төрлийн амьтад, амьтад байв. Бид тэнд шувуу оллоо, тэд модод дээр дуулах гэж байгаа юм шиг суух ба зарим нь цэцэг дээр гулсан унах мэт, цэцгийн балыг ууж байх шиг байв. Алтан бор гөрөөс, буга байсан. Бүх амьтан бага, дөнгөн боловсорч гүйцсэн настай мэт бүгдээрээ байр сууриа эзэлжээ. Хотын төв талбайд цочирдсон байлдан дагагчид цэвэр алтны асар том гинжийг харав. Түүний урт нь 250 метр байв. Түүгээр талбайг жаазлан, амралтын үеэр индианчууд бүжиглэж байв.

Рэнцэнхандын Сайхан-Уул-н зураг.

Алга болсон эрдэнэс

Испанийн дээрэмдсэн алт, түүний дотор Инкийн урлагийн өвөрмөц бүтээлүүдийг алтны бааранд хайлуулаад Европ руу ачуулжээ. Гэсэн хэдий ч эдгээр нь агуу Инк гүрний бүх эрдэнэсээс хол байв. Индианчууд үнэт эдлэлийнхээ ихэнхийг нууж чадсан. Инка Манко II Испанийн элчин сайдтай нэг удаа уулзаж, түүний өмнө ширээн дээр маш олон эрдэнэ шишийн үрийг асгасан гэсэн домог байдаг. Дараа нь Манко гартаа нэг үр тариаг аваад "Инкийн бүх алтыг хулгайлж болно шүү дээ" гэж хэлжээ. Дараа нь үлдсэн бүх хүмүүст харуулаад: "Энэ алтан үр бидэнд үлддэг" гэжээ.

Алтны талаархи бүх хайлт амжилтгүй болсон боловч энэ талаар олон янзын таамгууд гарч ирсэн. 17-р зуунд Валверде Испанийн хаанд тайлан бичжээ. Тэрбээр Перу улсад байхдаа Индианы удирдагчийн охинтой гэрлэж, асар том овоолсон алт хадгалдаг агуй рүү аваачсан тухай бөгөөд өөрөө чадах чинээгээрээ алтыг л аваад Испани руу явсан.

Эцэст нь жаахан түүхэн бодит явдлаас сөхвөл

Инк гүрнийг дээрэмдсэн Франциско Писарро Перугийн нийслэл Лима хотыг байгуулжээ. Энэ хотод одоо дэлхийн хамгийн том алтан музей байрладаг. Америкийг эзлэн авсны дараа бүтнээрээ үлдсэн эдгээр урлагийн бүтээлүүд олон жуулчдын төсөөллийг гайхшруулдаг. Гэхдээ энэ бол индианчуудын эрдэнэсийн багахан хэсэг юм. Өмнөд Америкийн хаа нэг газар, маш сайн нуугдсан, алтан эдлэл хадгалагддаг бөгөөд түүний үнэ цэнийг төсөөлөхөд хэцүү. Гэвч түүнийг олохгүй л болов уу.

Орчуулсан: Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.