Тэнэгүүдэд өгөх хариу чанга

Twitter Print
2015 оны 11-р сар 25-нд 08:19 цагт
Мэдээний зураг,

Хувь хүний эрх чөлөө бусдын эрх ашгаар хязгаарлагддаг гэдэг. Энэ үг харин Орос манай хоёрт хамаагүй юм шиг байгаа юм. Монголчууд болоод Оросуудын дураараа, зоргоороо атар танхай явдал хаа явсан газар тааралддаг. Агсам хөлгийн жолоо сул тавьж хөдөө хээр талаар давхиж байгаа мэт автомашин унахдаа хүртэл их хотын хөдөлгөөнийг үл тоож баруун, солгойгүй дайрдаг нь манай зан. Харин өрөөл бусдыг үл хүндэтгэн олон нийтийн зам, талбай, цэцэрлэгээр нэг хаа, хамаагүй машин тэргээ тавьдаг нь Оросуудын зан бололтой. Мэдээж үүнд нь түмэн олон дургүйцэлгүй яахав, зүйл бүрээр хашраах гэж оролддог тухай мэдээлэл Оросын телевизээр олонтаа гардаг. Манайд ч мөн адил харагддаг энэ явдалд хатуу сануулга өгсөн доорхи зургууд хэнэггүй жолооч нарт нэгийг бодуулах буй заа. 

 

 

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.