Ам алдвал...

Twitter Print
2020 оны 02-р сар 09-нд 10:44 цагт
Мэдээний зураг,

Энэ үгийг гүйцээн бодьё. “Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог” Ам бол үг юм. Үг бол оюун бодлоос эхтэй сэрэгдхүүн аж. Тэр сэрэгдхүүн амаар агаарт нэг л цацагдвал баригдана гэсэн ойлголт байхгүй. Эрүүл мэндийн сэтгүүлч сайд маань энэ өдөр хоногуудад их ажилтай байгаа.

Мэдэх мэдэхгүй нэр томьёон дунд жигүүргүй юм шиг л зүтгэж байна. Түүний энэ зүтгэлийг үнэлэх цагт нь үнэлэх л байлгүй. Эрүүл мэндийн салбар бол мэргэжлийн ярвигтай салбар л даа. Өнөөдөр бүр ч онцгой олны анхаарлын төвд байна. Сайд маань өчигдөр гэнэт л ЦУЦЛАХ тухай яриад эхэллээ. Санаа нь зөв ч агуулга нь дүйж өгөхгүй байна. Дэлхий тэр чигээрээ айдас дунд байхад энэ асуудал цагаа олж, хүн зоноо бодсон алхам гэж та бодсон байх. Зөв нь зөв. Гэвч тийм төгс зөв биш гэж мөхөс миний оюун санаа чилж байна.

Юуны өмнө ЦУЦЛАХ гэдэг үгийн утгын гаргалгааг нэг харцгаая. “Монгол хэлний их тайлбар толь”-д хоёр утгыг тайлбарлажээ.

ЦУЦЛАХ 1. Багласан, боосон, томсон, сүлжсэн юмыг задлах, бутаргах, зудлах: боодол цуцлах (боосон юмыг задалж бутаргах), гэзэг цуцлах (сүлжсэн гэзгийг задлах), олс дээс цуцлах (томсон олс дээсний эрчийг задлах).

ЦУЦЛАХ 2. Ямар нэгэн гэрээ хэлэлцээ, хууль дүрэм зэргийг хүчингүй болгох, таслах: баталгаа цуцлах (ямарваа гэрээ, бичиг баримтын баталгааг хүчингүй болгох), гэр бүл цуцлах (гэр бүлийн баталгааг хууль ёсоор салгах), гэрээ цуцлах (гэрээг хүчингүй болгох), дипломат харилцаагаа цуцлах (дипломат харилцаагаа хүчингүй болгох, таслах).

Үүний хоёр дахь утга нь сайдын авч хэрэглэж буй утга болой. Тэгтэл энэ утгад Цагаан сар, наадам гэгчлэн баяр ёслолыг цуцлах ойлголт харагдахгүй л байна. Зүй нь цагаан сарыг хязгаартай, боловсон, хорио цээрийн дэглэмийн дагуу тэмдэглэх,...гэхчлэн яривал болмоор юм шиг. Өмнө нь Шадар сайдын ахалсан улсын онцгой комисс үүнийг хязгаарлах тухай шийдвэр гаргасан шүү дээ. Бөх барилдуулахгүй, нийтийн болон төрийн золголт хийж хүн олноор цуглуулахгүй байх тухай. Үүнээс өөр юу цуцлах гээд байна даа.

Цуцлалт бол хүчингүй болгох ухагдахуун юм. Монгол улсын 3 сая гаруй хүнийг тус тусд нь нэг нэгээр нь тусгаарласан хорио цээрийн дэглэм үйлчлээгүй л бол энэ ЦУЦЛАХ гэдэг ойлголт амьдрал дээр хэрэгжихгүй хоосон тунхаг л болно. Бидний хувьд ганц ганцаараа нэг сууцанд байхгүй гэдэг нь хэтэрхий тодорхой зүйл л дээ. Хүүхдүүд нь аав ээжтэйгээ, бас өвөө эмээтэйгээ, ах эгчтэйгээ хамт л амьдарч байгаа. Монголчуудын хувьд энэ ойлголт нь хэтэрхий хийсвэрлэл болжээ. “Үл гүйцэлдэх” гээд бид хэд хэдэн эрдэмтний тухай гүн ухаанаар үздэг л байсан даа. Гагцхүү хэрхэн цагаан сарыг өнгөрөөх нь л чухал. Нэг гэрт толгой хоргодож нэг тогооноос хооллож, нэг агаараар амьсгалж байгаа өрх гэрийхэн цагаан сарын шинийн нэгний өглөө бүгдээрээ амны хаалт зүүчихээд чимээгүй суугаад байх уу...

Цагаан сар цуцлагдсан гээд. Төр засгийн бодлогыг эсэргүүцсэнгүй. Хэлэх үг хийх ажлаа сайн бодож хиймээр юм даа гэх эмзэглэл л үүнийг бичүүлэхэд хүргэлээ. Цагаан сарын өдрүүдээр зохистой, зөв боловсон, эрүүл мэнддээ анхаарсан, бөөнөөрөө цугларахаас татгалзсан гээд олон зүйлийг л өөрсдөө анхаарах нь чухал. Бүх юм өөрөөс хамаарах цаг үед бид амьдарч байна. Надаас болж бусад хохирох учиргүй гэдэг эх оронч сэтгэл л бидэнд хэрэгтэй. Энэ ЦУЦЛАЛТ гэдэг үгийн эргэн тойронд олон л хүмүүс санаа оноогоо цахим ертөнцөд өрнүүлж шуугиж байна. Ганцхан жишээ: Эрүүл Мэндийн Яамны сайд жаахан мэдрэмжгүй мэдэгдэл хийж байна!

Цагаан Сарыг цуцлана гэвэл өв соёл руу дайрлаа, Монголын Цагаан Сарыг болиулдаг, хаанаас ирсэн дайсан бэ чи гээд дайрчихна, дэмжихгүй. Тэрний оронд олныг хамарсан өргөн золгуут хийхгүй, айл хэсэхгүй гэр гэртээ шинэлцгээе, хол ойр, хот хөдөөний ах дүүстэйгээ цахимаар золгохоор боллоо гээд ерөнхийлөгч уриалга, зарлиг гаргавал хүлээж авна. Манайхан чинь зоргоороо хүмүүс шүү дээ! Ийм санал жирийн иргэнээсс гарч л байна. Цуцлагдана гэдэг нь “Аливаа юмны ямар нэг хүчний давамгайллаар цуцрах: гэрээ цуцлагдах /гэрээ хүчингүй болох/ гэсэн тайлбар байх юм. Үг гэдэг шувуу юм. Нэг л нисгэчихвэл эргээд баригддаггүй тухай яруу найрагч Данзангийн Нямсүрэн шүлэглэсэн байдгийг эргэн нэг санацгаая.

Л.Мөнхтөр 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.161.11) 2020-02-15 08:04
      • 0
      • 0

      Өөлөх юмаа олж ядах юм.Зөв л шийдвэр шүү дээ

      Хариулах

    • зочин

      (202.179.26.28) 2020-02-10 19:19
      • 0
      • 0

      Ам бүлээрээ цомхон тэмдэглэх чинь дараагийн асуудал. Цагаан сарыг тэмдэглэхийг хориглохгүй бол цагаан сарын бэлтгэлээ хангаж бгаа гээд үзэсгэлэн худалдаа, зах зэрэг газарт олон хүн бөөгнөрөөд бна. Нууц үе нь 14 биш 21 хоног гэдэг нь сүүлд тодорхой болж бна. Шинж тэмдэг илрэхгүй хэрнээ халдвар тараах боломжтой. Тэгэхээр цагаан сараас өмнө энэ мэт газраас халдвар тарах боломжтой. Цомхон блаа гэхэд л төрсөн хүүхдүүд, бэр, хүргэн, хадам, худ гээд гинжин хэлхээ хөвөрнө шүү дээ. Манайхан ямар билээ дээ, бүгд мэдэж бгаа шүү дээ. Тэгээд шинийн тэдний дотор аав ээждээ очиж золгоно гээд хөдөө гадаа хөдөлгөөн тасрахгүй

      Хариулах

    • Зочин

      (202.9.46.149) 2020-02-10 18:45
      • 0
      • 0

      Цагаан сар хийж ёс жудгаа дээдэлнэ гээд байгаа хүмүүс зөвхөн гэр орондоо л ёсолвол болох нь тэр!Хуучин шигээ нялх нойтон том жижиг хүүхдүүдээ дагуулаад бөөнөөрөө айл хунараар хэсэхгүй л бол яамай!!!

      Хариулах

    • Зочин

      (202.179.31.118) 2020-02-10 18:33
      • 0
      • 0

      Заавал буруу ярих ёстой биш шүүдээ.Зөв ярьж сурах хэрэгтэй гэсэн санаагаа л бичсэн байна.

      Хариулах

    • Ойлгосон

      (103.57.94.16) 2020-02-10 16:34
      • 0
      • 0

      Шинэ дээл хийлгэчихээд түүнийгээ өмсөх гээд хоног тоолж байгаа хүүхэд шиг юм бичих юм! Монгол хүн буруу ярьж зөв ойлгоно, гэж үг байдаг. Бүгд ойлгоод дэмжээд байна. Цагаан сараар яадаг билээ? Хацар зөрүүлж үнсэж үнэрлэнэ, хөөрөг зөрүүлж үнэрлэнэ. Энэ чинь халдварыг жинхэнэ утгаар нь тараана биздээ

      Хариулах

    • Кор цаагуур

      (202.9.46.43) 2020-02-10 15:27
      • 0
      • 0

      Хоргилох нь зөв юм нэгээр дуусахгүй

      Хариулах

    • гэгээ

      (66.181.178.217) 2020-02-10 12:21
      • 0
      • 0

      Манай ард түмэн чинь буруу ярьсан ч зөвөөр ойлгочихдог шүү дээ.Юун сүртэй юм,энэ үгийн утгыг бүгд мэднэ.Энэ үед цагаан сар бол асуудал шүү.Сайдын зөв,хэлэх ёстой.

      Хариулах

    • Зочин

      (122.201.31.84) 2020-02-09 12:19
      • 0
      • 0

      хийхгүй байлаа гээд монгол мөхчихгүй биз шууд эрс хоригло

      Хариулах

    • Zochin

      (66.181.161.101) 2020-02-09 11:59
      • 0
      • 0

      Mongol es zanshilin daguu hiigddeg bayar tuhain urh ail gertee temdeglehed l bolno niitiin havtgairsan zolgoltig tur zasag ch hyazgaarlasan irgen hun ch oilgoj bgaa bh tiimees gertee temdegleh ni temdegleed hiihgui ni zugeer l baij bail da hen ch chi zaaval temdegle geegui sh de

      Хариулах

    • Зочин

      (202.9.46.58) 2020-02-09 11:52
      • 0
      • 0

      хэн нэгэн нь цуцаллаа гэхээр больчихдог юм биш л дээ.

      Хариулах

    • Zochin

      (66.181.179.82) 2020-02-09 11:39
      • 0
      • 0

      Shuumjleed bai er ymr ih shuumjildeg ym bee ene jiliin tsagaan sariig hiihgui baiy gsn sanaag hun bur oilgoson demjij bgai hoshuu nemeheer huruu nem gj tsagaan sariig hiihgui baihiig demjij bn

      Хариулах