С.Оюунгэрэл: Д.Гэрэл Тагнуулын байгууллагын хүчийг хууль бусаар ашиглан гэмт хэрэг үйлдсэн

Twitter Print
2020 оны 05-р сар 19-нд 08:23 цагт
Мэдээний зураг,

Сайн байна уу. Монголчуудаа! Намайг Оюунгэрэл гэдэг. Ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө эрүүл мэндийн салбарт Улсын 3 дугаар төв эмнэлэгт 36 жил ажилласан Анагаах ухааны магистр Дотрын тэргүүлэх зэргийн эмч Клиникийн профессор бөөрний эмч хүн.

Харин миний нөхөр Ш.Амгалан ТЕГ-ын гадаад тагнуулын газрын дарга, Терроризмтэй тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг албан тушаалд шударгаар ажиллаж байсан хурандаа цолтой хүн. Бид 2 бол цалингаас цалингийн хооронд ажилладаг жирийн сэхээтэн гэр бүл юм. Миний нөхөр Амгаланг 2017 оны 11.29-нд Гэрэл ТЕГ-ын дарга болонгуутаа шууд хууль бусаар ажлаас нь халсан. Ажлаа өгөөд удалгүй байтал 10 хоногийн дараа 2017.12.08-нд орцонд маань миний нөхөртэй адилхан нэртэй Байгалмаагийн Амгалан гэдэг нэртэй 19 настай СУИС-н 1-р курсын оюутан бүтэн өнчин сайхан хүү харамсалтайгаар дүүжлэгдэн алагдсан байсан. Уг хэргийг манай цагдаагийн байгууллага шалгаад л байгаа олж л таараа бид цагдаагийн байгууллагатаа итгэж байна.

ТЕГ-т хандан энэ аймшигт хэрэгт анхаарлаа хандуулаачээ гэж хэд хэдэн удаа хандсан боловч шалгаж өгөөгүй ээ. Өнгөрсөн 2 жил гаруй хугацаанд миний нөхөр ажилгүй цалингүй байгаа. Миний нөхөр 66 настай томилогдож ирсэн Гэрэлийг төрийн албаны насны дээд хязгаар 65 нас гэж хуулинд заасан үндэслэлээр ҮХЦ-д 2 удаа өгсөн. Гэвч ҮХЦ хуулийн дагуу хариу өгөөгүй. Харин ч хаацайлсан. Одоо энэ хүн бараг 70 хүрч байгаа. Миний нөхөр Гэрэлийг өөрийн “Baatar02” твиттэрт үйл ажиллагааг нь шүүмжилдэг . Жишээ нь, Монгол улсын байгалийн баялаг “Хотгор шанагын нүүрсний уурхай”-г Гэрэл Солонгос улсад элчин сайд байхдаа Солонгосчуудад зарсаныг, Германд баригдсан дипломатуудын хар тамхины наймаа гэх мэт мэдээллийг Твиттэрт жиргэсний төлөө миний нөхөрт 2019 оны 07 сарын 10-нд буюу яг наадмын өдөр өөрийн харьяа ТЕГ-аараа Зөрчлийн хэрэг нээсэн. Энэ хэргийг шудрага прокурорууд хянаад хэрэгсэхгүй болгосон.

Мөн удалгүй 2019 оны 09 сарын 17-нд хилчидийн баярын өдөр Цагдаад гомдол гарган дахин зөрчлийн хэрэг үүсгэх гэсэн боловч мөн Прокурорууд хянаад хэрэгсэхгүй болгосон. 2020 оны 05 сарын 03 –нд хэвлэлийн эрх чөлөөний баярын өдөр бүх сэтгүүлчид баярлаад амарсан үед бүтэн сайнд нөхөр охин бид 3 төрсөн нутгийн зүг идээ будаа өргөх буцахдаа шинэ хонь гаргуулж авах санаатай явж байсан юм. Эмээлт өртөөний цаана Хүй 7 худаг орчим явж байхад 2 талын замын урсгалыг хааж байгаад 3 хар машин биднийг жалга руу шахаж онхолдуулахыг завдсан. Хэрэв бид зогсоогүй бол онхолдож үхэх байсан. Ямар ч гэрчгүй хэрэг үйлдэгдэх байлаа. Машинаа зогсоотол 20 орчим хар масктай бүрэн зэвсэглэсэн залуус бид 3-ыг прокурорын зөвшөөрөлгүй биеийн байцаалтаа ч үзүүлээгүй баривчилсан. Нөхөрт маань хар уут толгойд нь углаж хэдэн талаас нь чирэн хар өнгийн микроавтобусанд суулган хаашаа мэдэгдэхгүй авч явсан. Төд удалгүй миний охиныг жолооны араас угз татан жолоог нь дээрэмдэн авч охиныг өөрийнх нь машины арын суудалд хүчээр чихэн суулгаж 2 талд нь 2 битүү хар маскатай хар хувцастай том биетэй хүн сууж, намайг охины машины урд суудалд хүчээр суулган авч явсан. Энэ баривчлах үед охин бид 2-н биед бүдүүлгээр халдаж биеийн олон хэсэгт хөх няц, цус хуралт үүсгэсэн нь нотлох баримтаар үлдсэн. Машинд биднийг хүч түрэн баривчлан авч яваа 3 хүн утасаар ярьвал дэмий шүү бид тагнуулынхан гэж занал хийсэн. Энэ үед би маш их цочирдож дотор муухайрч унахгээд, бие хөрөөд хөл гар салгалаад бие чичрээд муудаж эмнэлэгийн тусламж үзүүлээч гэж удаа дараа Эмээлтээс 13-р хороолол хүртэл гуйсан. Гуйсан боловч надад эмнэлгийн тусламж үзүүлээгүй дуугүй бай гээд явсаар байгаад гэрт ирсэн.

Гэртээ ирж охин маань тусламж үзүүлсэн. 16 залуу гэрт маань орон хөндлөнгийн гэрчгүй охин бид 2-ыг 1 өрөөнд хашин хаашаа ч хөдөлгөхгүй нийгмээс тусгаарлаж хууль бусаар үзлэг хийсэн. Ингээд оройн 23 цаг орчимд нөхрийг маань мөн прокурорын зөвшөөрөлгүй тагнуул руу авч яван 2020.05.04-ны 03.00 цаг орчимд хорих 461 ангид авчран хорьсон. Нөхрийг маань 2020.05.05-ны өдрийн 17.30 цагт шудрага прокурорууд хянаад сулалсан. Гэрэл миний нөхөрт хэрэг үүсгэхдээ байнга баярын өдрүүдэд хэрэг үүсгэдэг. Энэ 3 дахь үүсгэж байгаа хэрэг нь маш нууцын хэрэг гэж амыг хааж бгаад бүх насаар нь хорих зүйл ангитай хэрэгт гүтгэж ажлаа өгөхөөсөө өмнө шоронд суулгахаар улайрч хууль зөрчин муйхарлан зүтгэсэн ч бүтээгүй шударга хуульчид зөвшөөрөөгүй. Охин бид 2-ыг баривчлан биед халдах ямар ч шаардлагүй шүү дээ. Манай гэр бүлийг жалгаруу шахан хүйс тэмтрэхийг завдсан. Эмэгтэй хүний биед халдсан энэ хууль бус ажиллагааг Ард түмэн минь эсэргүүцээрэй. Бид энэ хууль бус ажиллагаа хэлмэгдүүлэлтийг АТГ, УЕП, ҮАБЗ, ХЭК , НҮБ зэрэг олон байгууллагад хандсан байгаа. Одоогоор хариу өгөөгүй байна. Бидэнд генерал Гэрэл шиг алтны уурхай, Нүүрсний уурхай,Тоёко зочид буудал Богд ууланд хэдэн га газар байхгүй мөн эрх мэдэл байхгүй ч бууж өгөхгүй тэмцсэний хүчинд шударга ёс ялж байна.

Миний энэ пэйжд лайк дарж нэгдэж бидний нэвтэрүүлгийг шинэ мэдээг үзэж байгаарай. Сэтгүүлчид хүний эрхийн байгууллагууд бидэнтэй нэгдэхийг уриалж байна. Энэ хууль бус баривчилгаанд Тагнуулын дарга Гэрэл Тагнуулын байгууллагын хүч хэрэгслийг хууль бусаар ашиглан гэмт хэрэг үйлдсэн. Ерөнхий сайдын томилдог ТЕГ-ын дарга Гэрэлд хариуцлага тооцохыг ЕС-ын чихэнд хүртэл ард нийтээрээ шаардая. Энэ аймшигт хэрэг магадгүй маргааш танд ч тохиолдож мэдэх учир энэ постыг уншсан хүн бүр амьд явах эрхийнхээ төлөө LIKE SHARE хийж сайхан сэтгэлт монгол түмэндээ түгээж эсэргүүцэж өгнө үү.

Монгол улсад аймшигт гэмт хэрэг төрийн тусгай хүч хэрэгслэлийг ашиглан гарах ёсгүй ээ.

Монгол хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй

Монгол хүн олигархуудаас айхгүй тэмцэх амьд явах эрхтэй

Монголд 1937 он дахин давтагдах ёсгүй.

Хүндэтгэсэн: С.Оюунгэрэл

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.