Хүүхэд хахах үед авах яаралтай тусламж

Twitter Print
2020 оны 10-р сар 07-нд 13:48 цагт
Мэдээний зураг,

Хахах нь бүх насны хүнд тохиолдож болдог боловч бага насны хүүхдүүд илүүтэй өртдөг байна. Хоолноос гадна бага насны хүүхдүүд сонирхож харсан зүйлээ шууд ам руугаа хийдэг учраас хараа хяналт сэрэмжтэй байх нь маш чухал... ундааны бөглөө, зай,жижиг хэмжээтэй тоглоом гэх мэт.

Хүүхэд хахах нь маш хурдан хугацаанд болж өнгөрдөг төдийгүй амиа алдах эрсдэлтэй. Иймээс эмнэлгийн тусламжаас урьтаж дараах аргыг яаралтай хийх хэрэгтэй.

  • Ухаантай байгаа эсэхийг шалга

  • Ухаантай байвал тайвшруул

  • Хахсан хүний ард гарч зогс

  • Хагас тонгойлгоод 2 далны хооронд 5 удаа алгад

  • Хэрэв хахсан зүйл гарахгүй бол хэвлийгээс нь бие рүүгээ шах

Нялх хүүхэд хахвал 1 нас доош

  • Хүүхдийг доош харуулан нэг гар дээрээ тавь. Гарын эрхий дунд хуруугаар хүүхдийн жавжнаас шахан долоовор хуруугаар хэлийг нь зөөлөн дар

  • 2 далны хооронд 5 удаа зөөлхөн алгад

  • Хахсан зүйл гарахгүй бол эмнэлгийн тусламж яаралтай дуудаад хүүхдийг дээш харуулан гар дээрээ хэвтүүл

  • Өвчүүний голд долоовор дунд хурууг байрлуулан дээш чиглэлтэй зөөлөн шахна

  • Хүүхдийн амьсгал зогсож ухаан алдвал Зүрх-Амьсгалын сэхээн амьдруулалт хийнэ.

​Эх сурвалж: Оношмед лаборатори

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.