Нью Йорк хотод коронавирусын эсрэг вакцин хийлгэсэн хүн бүрт $100 өгнө

Twitter Print
2021 оны 07-р сар 29-нд 11:27 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Нью Йорк хотын удирдлагууд коронавирусын эсрэг вакцины эхний тундаа хамрагдсан хүн бүрт 100 ам. доллар өгнө хэмээн тус хотын захиргааны албан ёсны твиттер хуудаснаа бичжээ.

Тодруулбал, "Энэ баасан гарагаас эхлэн хотын төв байранд КОВИД-19 өвчний эсрэг вакцины эхний тундаа хамрагдаад $100 аваарай. Ийм л амархан." хэмээн бичсэн байна.

Нью Йорк хотын удирдлагууд оршин суугчдаа коронавирусын эсрэг вакцинд идэвхтэй хамруулахын тулд олон төрлийн арга хэмжээ авч байгаа ба өмнө нь вакцинд хамрагдсан иргэдийн дунд сугалаа явуулж байсан юм.

Нью Йорк хотын Эрүүл мэндийн департаментаас мэдээлснээр тус хотын хүн амын 54.4 хувь нь коронавирусын эсрэг вакцинд бүрэн хамрагдсан бол 4.8 хувь нь зөвхөн эхний тундаа хамрагджээ.

Эх сурвалж: https://ria.ru/20210728/nyu-york

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.