Иранд нисэх онгоц осолдож, 40 гаруй хүн амь эрсэджээ

Twitter Print
2014 оны 08-р сар 11-нд 08:28 цагт
Мэдээний зураг,

Лалын Бүгд Найрамдах Иран Улсын нийслэл Тегеран хотоос холгүй орон нутгийн цагаар өчигдөр 09:45 цагт зорчигч тээврийн жижиг нисэх онгоц осолдож, сууж явсан 40 гаруй хүн, тэдний дотор долоон хүүхэд амь эрсэджээ.

Энэ онгоц Ираны зүүн нутгийн Табас хот руу явж байсан гэсэн мэдээлэл байна.

Он удаан жил ашигласан, засвар үйлчилгээ хангалттай хийдэггүй зэрэг шалтгааны улмаас Иранд зорчигч тээврийн нисэх онгоц осолдох тохиолдол цөөнгүй гардаг билээ.

1979 оны Лалын хувьсгалаас өмнө худалдаж авсан нисэх онгоцуудаар Иран улс өнөө хэр нь нислэг үйлдсээр байна.

Учир нь 52 америкийг Тегеранд 444 хоног барьцаалсны дараа Иранд олон улс худалдааны хориг арга хэмжээ авсан юм.

Сүүлийн 25 жилийн хугацаанд Ираны онгоцууд холбогдсон 200 гаруй осол бүртгэгджээ. Ослын улмаас 2000 гаруй хүн амь насаа алдсан байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.