К.Дюрант Мөрөөдлийн багийг орхиж Р.Гэй түүний оронд ирлээ

Twitter Print
2014 оны 08-р сар 11-нд 09:57 цагт
Мэдээний зураг,

Хэдхэн хоногийн дараа Испани улсад сагсан бөмбөгийн дэлхийн аварга эхэлнэ. Гэтэл АНУ-ын шигшээ багийн хамгийн гол тоглогч К.Дюрант “Мөрөөдлийн баг”-т тоглохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм. Энэ нь тус улсын тамирчид, ард иргэдэд маш хүндээр туссан юм. 2010 оны дэлхийн аваргын үнэ цэнэтэй тоглогч Кевин ямар учраас шигшээ багаасаа зодог тайлж буй талаар таамаг дэвшүүлсээр байнаа. Тээрээр өөрөө хэлэхдээ “Өнгөрсөн улирлаас хойш амарч чадаагүй бэлтгэлийн ачааллыг дийлэхгүй байгаа.

Бие сэтгэлийн хувьд дэлхийн аваргад оролцох хэмжээнд хүрээгүй байна” гэсэн юм. Харин бусдын таамаглаж байгаагаар “Индиана”-гийн П.Жоржийн гэмтэл түүнийг ийм шийдвэр гаргахад хүргэлээ гэж хэлсэн. “Мөрөөдлийн баг”-т хэн түүнийг орлох нь анхаарал татаж байсан ч дасгалжуулагчид удаан бодсонгүй. “Сакраменто”-гийн Р.Гэй Испанийг зорихоор боллоо. Туркт гялалзсан К.Дюрантын орон зайг нөхнө гэдэг асар их нэр хүнд гэж Р.Гэй сэтгүүлч нарт хэлсэн байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.