Амьдралын тухай маргаангүй 6 үнэн

Twitter Print
2020 оны 04-р сар 05-нд 10:56 цагт
Мэдээний зураг,

Нас ахиж, ухаан суухын хэрээр бид нэгэн зүйлийг ойлгож эхлэх юм даа. Тэр нь юу вэ? гэвэл:

$300-ын цаг, $3000-ын бугуйн цаг хоёр ялгаагүй нэг л цагийг заадаг. Барьж яваа гар цүнх маань $300-ынх байна уу, $3000-ынх байна уу ялгаагүй, дотор нь авч явах мөнгө төгрөг, эд зүйлс яг адилхан. $300-ын дарс хүртсэн ч тэр, $15-ын дарс уусан ч тэр... маргааш өглөө нь шартаж хэвтэх нь ав адилхан. 30 кв.м жижгэвтэр орон сууцанд суусан ч тэр, 300 кв.м. саруулхан байшинд суусан ч тэр... цагаа тулахаар ганцаардлыг яг ижилхэн мэдэрдэг. $8000-ын Хонда унах нь $80.000-ын Бенз унахаас ялгаагүй... А цэгээс Б цэг хүргэх нэг л зориулалттай.

Жинхэнэ буюу дотоод аз жаргал материаллаг эд зүйлсийг дагаад бий болдоггүй гэдгийг ойлгож эхлэх юм. Хамт буу халж, инээлдэж хөхрөх, дуулж хуурдах, хорвоогийн элдэв сонинг хэдэн цагаар ярьж суух сайн нөхөд, багын найзууд, ах эгч, дүүтэй байна гэдэг чухамхүү жинхэнэ аз жаргал гэдгийг та ойлгож байгаа хэмээн найдая.

АМЬДРАЛЫН ТУХАЙ МАРГААНГҮЙ 6 ҮНЭН:

1. Хүүхдүүддээ хэрхэн баяжихыг зааж сургах гэсний хэрэггүй. Харин амьдралын хором бүрээс аз жаргалыг хэрхэн мэдэрч болдогийг зааж сурга. Ингэснээр том болоод тэд аливаа бүхнийг үнэлж сурна.

2. Хоол хүнсийг эм адил хэрэглэж сур. Эс тэгвээс эмийг хоол хүнс шиг хэрэглэдэг болно.

3. Чамайг үнэн голоосоо хайрладаг хүн чамайг орхиж явах мянган шалтгаан дундаас чамтай үлдэх ганц шалтгааныг гаргаад л ирнэ.

4. Хүн болж төрөх, хүнээрээ байх хоёр хоорондоо асар том ялгаатай. Үүнийг ухаарч ойлгох хүн цөөхөн байдаг нь харамсалтай.

5. Хүмүүс чамайг анх хорвоод мэндлэхэд чинь хайранд өлгийдөн авсан. Мөн энэ хорвоог орхин одоход чинь хайрласаар явуулна. Энэ хоёрын хоорондохыг чи өөрөө л зохицуулна!

6. Хурдан явья гэвэл ганцаараа яв! Харин хол явья гэвэл хэн нэгэнтэй хамт яв!

Stay Stress Free By Doing Your Favourite Activity Everyday -

ХАМГИЙН САЙН ЭМЧ НАР:

1. Нарны гэрэл

2. Амралт

3. Дасгал

4. Хоолны дэглэм

5. Өөртөө итгэх итгэл

6. Үнэнч найз нөхөд

Энэ бүхнийг алхам тутамдаа анхаарч эрүүл саруул явахыг та бүхэнд хүсэн ерөөе. Нас ахихын хэрээр жинхэнэ утга учиртай, үнэ цэнэтэй зүйл улам л цөөрдөг бололтой...

Орчуулсан: Өлзийбатын Уянга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.