“Улаан чөтгөрүүд” А.Ди Мария авахад ойрхон байна

Twitter Print
2014 оны 08-р сар 11-нд 14:28 цагт
Мэдээний зураг,

“Манчестер Юнайтед”-ын дасгалжуулагч Луи Ван Гаал багт нь жигүүрийн маш өндөр зэрэглэлийн хөлбөмбөгч хэрэгтэй гэдгийг мэдэгджээ. “МЮ”-ын гүйцэтгэх захирал Эд Вудворт энэ зун өндөр үнэтэй чанартай наймаа хийх болно гэдгээ хэлсэн аж. Тэгвэл энэхүү мэдэгдлийг ажил хэрэг болгож Ди Марияг авахыг Ван Гаал хүсч байгаа гэнэ. “Одоогоор манай багт 9 номер дээр тоглочихоор таван хөлбөмбөгч байна. Харин 10 дээр тоглох дөрвөн тоглогч байна. Гэвч бидэнд довтолгоог илүү өргөжүүлж өгөх жигүүрийн хагас хамгаалагч цөөн байна.

Роналдо, Ди Мария шиг өндөр зэрэглэлийн жигүүрийн хагас бидэнд хэрэгтэй. Бид нэг загварт баригдалгүй, олон янзаар тоглож чаддаг байх ёстой. Би үнэхээр хэрэгтэй гэсэн тоглогчоо л авдаг. Энэ удаад жигүүрийн хагас хамгаалагч бидэнд үнэхээр хэрэгтэй байна” хэмээн Голланд мэргэжилтэн өгүүлжээ. Францын “ПСЖ” Ди Марияг авахаас татгалзсан тул одоогоор “Манчестер Юнайтед” багт өрсөлдөгч гарч ирээгүй байна. Өдгөө 26 настай Аргентин хөлбөмбөгч нутгийнхаа “Росарио Сентрал” багаас гараагаа эхэлж Португалын “Бенфика”, Испанийн “Реал Мадрид” багуудад тоглож байсан.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.