Д.Манлайбаатар: Иргэнийг зодсон Цагдаагийн алба хаагчдыг чөлөөллөө

Twitter Print
2021 оны 07-р сар 30-нд 13:35 цагт
Мэдээний зураг,

Иргэний биед халдсан алба хаагчийн асуудлаар Цагдаагийн Ерөнхий газрын Аюулгүй байдал, дотоод хяналт шалгалтын хэлтсээс мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Аюулгүй байдал, дотоод хяналт шалгалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Манлайбаатар “Энэ сарын 29-ны өдөр 21.00 цагийн орчимд нийтийн цахим сүлжээ, твиттер хуудаснаас цагдаагийн алба хаагч иргэний эрх чөлөөнд халдаж байгаа бичлэг цацагдсан. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагын удирдлагаас хойшлуулшгүй арга хэмжээ авах үүрэг чиглэл өглөө. Шалгах ажиллагааг хийж гүйцэтгэхэд цахимаар цацагдсан энэ үйлдэл тогтоогдож байгаа. 

“ЧГД-ийн 3 хороонд байрлах цэнгээний газарт нэр бүхий иргэд төлбөр тооцоо хийхгүй маргаан үүсгээд байна” гэсэн дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж ажиллажээ. Тодруулбал 2019 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн 03.00 цагт ирсэн “ЧГД-ийн 3 хороонд байрлах цэнгээний газарт нэр бүхий иргэд төлбөр тооцоо хийхгүй маргаан үүсгээд байна” гэсэн дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж ажиллажээ. Ингэхдээ зөрчил гаргаж, иргэний эрх чөлөөнд халдсан нь тогтоогдож байна.

Тухайн үед энэ үйлдлийг иргэн, цагдаа хоорондоо ярилцан тохиролцож дээд шатны байгууллагад мэдэгдэлгүй нуун дарагдуулсан байсан нь өчигдөр олон нийтэд ил болсон.

Мөрдөн шалгах ажиллагаагаар гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэн прокурорын байгууллагын хянан шалгах ажиллагааны харъяаллаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлэх саналыг хүргүүллээ. Хуулийн хариуцлага хүлээлгэх эцсийн шийдвэрийг шүүх гаргана. Харин ЦЕГ-аас иргэдийн эрх чөлөөнд халдсан тухайн үед эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаа нарын албан тушаалыг өнгөрсөн шөнийн 04.00 цагаас эхлэн түдгэлзүүлж, үүрэг гүйцэтгэлийг зогсоосон” гэлээ.

ЦЕГ-аас алба хаагчдын ёс зүйгүй үйлдлийн өмнөөс иргэд, олон нийтээс уучлал хүсэв. Дашрамд мэдээлэхэд энэ оны эхний 6 сарын байдлаар 252 төрийн албан хаагч гэмт хэрэгт холбогджээ. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.