Жирэмсэн үед тонус ихтэй байвал дараах арга хэмжээг авна

Twitter Print
2021 оны 12-р сар 16-нд 11:53 цагт
Мэдээний зураг,

Жирэмсэн үед тонус ихтэй байвал дараах арга хэмжээг авна.

  • Байрлалаа солих, нэг байрлалд удаан байхгүйг хичээх

  • Гэдсээр хатуурч, өвдөлт өгөх үед хөлөө нугалан өвдгөө өөр лүүгээ татан суух

  • Жирэмсэн үеийн зориулалтын сойлтын бүс хэрэглэх

  • Түр амрах (хэвтэх эсвэл суух)

  • Шингэн зүйл хангалттай уух

  • Бүлээн ваннд орох

  • Тайвшруулах дасгал, иога хийх

  • Өвдөлттэй хэсэгт бүлээн жин тавих

  • Ямар нэг эсрэг заалтгүй бол жирэмсний турш хөдөлгөөнтэй байх, эмчийн зөвлөснөөр өөрт тохирсон дасгалыг тогтмол хийх

  • умайн булчинг сулруулах кальци, магни, вит д3 агуулсан бүтээгдэхүүнийг хэрэглэх

Кальци, магни яагаад жирэмсэн хүнд хэрэгтэй вэ?

20-47 насны жирэмсэн эхчүүдийн 66% кальцийн дутагдалтай байдаг. Жирэмсэн үеийн эхний 3 сар урагт 25-30мг кальцийг эхээс авдаг. Жирэмсэн эхийн кальцийн өдрийн тун 1000-1200мг. Хамгийн аюулгүй тун нь 800мг кальци байдаг.

Кальци дутагдвал жирэмсэн эхэд даралт ихэсэх, уналт таталт үүсэх эрдсэл нэмэгдэж байдаг. Кальци бэлдмэлийг Витамин Д3 хамт хэрэглэхэд ясанд кальцийн шимэгдэлтийг нэмэгдүүлж, ургийн ясны хэвийн хөгжлийг дэмжихээс гадна эхийн ясны сийрэгжилтээс сэргийлнэ. Жирэмсний үед эд эсийн нөхөн төлжилтийг эрчимжүүлэхэд туслахаас гадна умайн булчинг суллаж тонус багасгадаг гол эрдэс бодис нь магни юм. Амин дэм, эрдэс бодисын дутагдал нь жирэмсний хожуу үеийн хордлого, ургийн өсөлт зогсох тэр бүү хэл ургийн эндэгдэлд ч хүргэж болзошгүй. 19-30 насны жирэмсэн эмэгтэйчүүд өдөрт 300-400мг магниг нөхөж байх нь дээрх хүндэрлүүлээс сэргийлэх ач тустай. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.