Ч.Хүрэлбаатар: Гурван төрлийн ААН, компани ХХОАТ, нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд хамрагдахгүй

Twitter Print
2020 оны 04-р сар 01-нд 15:57 цагт
Мэдээний зураг,

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар COVID-19 вирусийн эсрэг хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэх эдийн засгийн арга хэмжээний талаар танилцууллаа.

‪Ерөнхий сайдын хийсэн мэдэгдлийн арга хэмжээнүүдтэй холбоотойгоор УИХ-ын тогтоолын төсөл, дагалдах хуулийн төслийг Засгийн газраар хэлэлцүүлж баталсан. Маргааш УИХ-ын даргад өргөн мэдүүлэх юм байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Бусад улс орнуудад авч хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээг харж, судалж байж энэ төлөвлөгөө боловсруулсан. ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийг тэг хувьтай байна гэж дүгнэсэн. Манай улсын худалдааны гол түнш БНХАУ-ын эдийн засгийн өсөлт хоёр хувь байна гэж үзэж байгаа. Коронавирусийн манай улсын эдийн засагт үзүүлэх хугацааг нэг жил гэж тооцооллоо хийсэн. 2020 оны нэгдүгээр сарын 20-ноос хойш Засгийн газар гурван багц арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.

Иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад:

Өнөөдрийн байдлаар улсын төсвийн хөрөнгөнд холбогдох зохицуулалтыг хийгээд 17 тэрбум төгрөг нэмэлтээр олгосон. Үүнээс дурдвал:

-Эмнэлгийн тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгсэл-9

-Халдваргүйжүүлэлт, ариутгалд-6.5

-Нэмэлт цалин, томилолт 1.5 тэрбум төгрөг нийт 17 тэрбум төгрөгийн зардлыг иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахад зарцуулаад байна.

Олон улсын зээл санхүүжилтээр 20.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдсэн. Азийн хөгжлийн банкнаас 4.2 тэрбум төгрөгийг шийдээд 570 орчим тоног төхөөрөмжийг эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлсэн. Дэлхийн банкнаас зургаан тэрбум төгрөгийн 68 ширхэг тоног төхөөрөмжийг худалдан авсан. БНСУ-аас 4.5 тэрбум төгрөгийн 16 тоног төхөөрөмж авсан.

Үүнээс гадна олон улсын бусад санхүүгийн байгууллагаас зургаан тэрбум төгрөгийн оношлуур, хувийн хамгаалах хэрэгсэл авсан. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн COVID-19 вирусийн эсрэг хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэх эдийн засгийн арга хэмжээг өргөн барьж байгаа.

-Азийн хөгжлийн банкнаас 81.9 тэрбум төгрөгийг шийдвэрлээд УИХ-д оруулж байна.

-Азийн хөгжлийн банк 2.7 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж

-Дэлхийн банкны 74.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Их хуралд оруулна. Ингээд аваад үзвэл 200 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг эрүүл мэндийн салбар дээрээ шийдвэрлээд байна. Коронавиурстэй холбоотой эм, эмнэлгийн бүтээгдэхүүн, маскийг гаалийн татвараас чөлөөлөх хуулийг УИХ-д өргөн мэдүүлнэ.

Иргэд аж ахуйн нэгжийн дэмжлэгийн талаар:

1. Боловсролын салбарт хэмнэгдсэн мөнгөнөөсөө 0-18 насны бүх хүүхдэд гурван сарын хугацаанд 30 мянган төгрөг өгнө.

2. Дөрөвдүгээр сарын 1-нээс зургаан сарын хугацаанд Орлогын албан татвар авахгүй.

-Энэ хөнгөлөлтөд гурван төрлийн бүлэг хамаарахгүй. Нэгд улсын төсвөөс цалингаа авдаг албан хаагчид орлого нь буураагүй учраас татвараас чөлөөлөхгүй. Хоёрт төрийн өмчит, аж ахуйн нэгж, орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд энэ хөнгөлөлтөд хамаарахгүй. Гуравт, тендерээр ажлаа хийж байгаа компаниуд хамаарахгүй. Эдгээр компаниуд улсаас мөнгө авч ажлаа хийж байгаа. Үнийн санал өгөхдөө НДШ болон ХХОАТ-аа суулгасан байгаа учраас чөлөөлөгдөхгүй.

3. НДШ төлдөг даатгуулагчдад зургаан сарын хугацаанд ажилгүйдлийн даатгалын сангаас 200 мянган төгрөг олгоно.

-Төрийн байгууллагын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогсоосон боловч ажлын байраа хадгалж байгаа аж ахуйн нэгжүүдийн ажилчид хамаарна.

4. 2020 оны НӨАТ-ын эхний улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 20 гаргаад өгнө.

5. Тавантолгойн ногдол ашгийг тавдугаар сард багтаан олгоно. Ингээд нийт 120 тэрбум төгрөгийг иргэддээ олгоно. Тавантолгойн ногдол ашгийг 486 аж ахуйн нэгж 636 сая төгрөгийн ногдол ашгийг тавдугаар сардаа багтаан авна.

6. Цахилгааны төлбөрөө төлж чадаагүй бол цахилгааныг нь таслахгүй. Алданги тооцохгүй.

7. НДШ-ийг тэг болгож байгаа. НДШ, ЭМД тусдаа. ЭМД-аа төлнө. Төрийн албан хаагчид төрөөс цалингаа авч байгаа, цалингийн хэмжээнд өөрчлөлт ороогүй учраас нийгмийн даатгалаа төлөөд явна. Мөн улс, орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ажилчид төлнө. Тендер, гадаадын зээл тусламжаар цалингаа авдаг хүмүүс шимтгэлээ төлнө.

8. НДШ-ийг төлөөгүйгээс тооцох алданги, торгуулийг тооцохгүй. Жилийн 1.5 их наяд төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүдийг ОАТ-аас чөлөөлнө. Гэхдээ улсын төсвөөс мөнгө авч ажил хийж байгаа орлого татвараас чөлөөлөгдөхгүй. Нийт 105 мянган аж ахуй нэгж энэ хөнгөлөлтөд хамаарна гэж үзэж байгаа.

9. Бүх төрлийн татвараа төлж чадаагүй хүмүүст торгууль, алданги тооцохгүй.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.