“Голомт” банкны ажилтан бусдаас 1.6 тэрбум төгрөг залилсан хэрэгт шалгагдаж байна

Twitter Print
2014 оны 08-р сар 12-нд 08:52 цагт
Мэдээний зураг,

Голомт банкны Өмнөговь аймаг дахь салбарт харилцааны менежер, эдийн засагчаар ажиллаж байсан 25 настай, эмэгтэй У гэгч нь энэ оны дөрөвдүгээр сараас долоодугаар сарын 15-ны хооронд “Тендерийн урьдчилгаа мөнгө банкинд байршуулах гэсэн нэрийдлээр 2-7 хоногийн богино хугацаатай, 5-30 хувийн өндөр хүүтэй мөнгө зээлнэ гэж” нэг иргэнээс 50-410 сая төгрөгийг авч 14 иргэнд нийт 1 тэрбум 639 сая төгрөгийн хохирол учруулсан байна. Дээрх гомдол мэдээлэлд энэ оны долоодугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн Өмнөговь аймгийн цагдаагийн газар шалгаж, аймгийн прокурорын хяналтад шилжүүлжээ.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.