Хэсгийн 2500 ахлагч нус, цэр, хогоо хаяж, орчин бохирдуулсан иргэдийг торгоно

Twitter Print
2020 оны 04-р сар 13-нд 14:52 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Засаг Даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж талбайд нус шүлсээ хаях, ил задгай бие засах, хог хаяж орчныг бохирдуулсан иргэдэд торгууль ногдуулж, санамж зөвлөмжийг өгөх ажлыг нутгийн захиргааны байгууллагын алба хаагч нар хийж буй.

Тэгвэл ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн нийслэлийн зургаан дүүргийн 2500 хэсгийн ахлагчид олон нийтийн цагдаагийн эрхтэйгээр ажиллаж эхлэх аж. Энэ тухай Хотын захирагч С.Амарсайхан “Энэ хүмүүс хороо, гудамж талбайгаа хамгийн сайн мэддэг, хэн хаанаа амьдардгийг нь хүртэл мэддэг учраас олон нийтийн цагдаагийн эрхтэйгээр ажиллаж, хууль зөрчсөн хүмүүсийг торгоно, зөвлөнө сануулна.

Шаардлагатай бол нэртэй,устай нь зөрчил,дутагдал гаргасан иргэд,айл өрхийг олон нийтэд мэдээллэнэ. Хотын стандарт,эрүүл ахуйн шаардлагыг хангах зорилгоор ингэж ажиллуулахаар шийдвэрлэсэн” хэмээн мэдээлсэн юм.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.