Ла Пальма галт уулын лав далайд хүрснээр хорт хий ялгарах, дэлбэрэлт үүсэх аюул үүсчээ

Twitter Print
2021 оны 09-р сар 29-нд 10:56 цагт
Мэдээний зураг,

Испанийн Ла Пальма арал дээрх галт уулын лав Атлантын далайд хүрснээр хорт хий ялгарах, дэлбэрэлт үүсэх аюул үүсээд байна.

Халуун лав далайн устай нийлж буй хэсэгт агаарт их хэмжээний уур гарч байгаа нь харагдах ба уг химийн урвалын улмаас ялгарах хлор нь арьс болон нүдийг цочроон үрэвсүүлж, амьсгалахад хүндрэл учруулдаг аж.

Канарын арлуудын Ла Пальма арлын галт уул энэ сарын 19-нд дэлбэрсэн ба галт уулын дэлбэрэлтийн улмаас хэдэн зуун байшин барилга, гадил ургуулсан талбайнууд шатаж, 6000 хүнийг нүүлгэн шилжүүлсэн юм.

Галт уулын лав мягмар гарагийн орой далайн эрэгт хүрсэн ба үүнтэй холбоотойгоор эрэг нурах, цаашлаад дэлбэрэлт үүсэх эрсдэл үүсээд байгааг Канарын арлуудын Галт уул судлалын Инволкан институтээс анхааруулжээ.

Испанийн эрх баригчид баруун хойд зүгт байрлах Ла Пальма арлыг гамшгийн бүсээр зарласан ба галт уулын дэлбэрэлтэд өртсөн бүс нутгийн иргэдэд санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлэхээ мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.