Бугын эврийг их хэмжээгээр нөөцөлж хадгалсан этгээдийг илрүүлжээ

Twitter Print
2020 оны 04-р сар 01-нд 19:18 цагт
Мэдээний зураг,

Булган аймаг дах цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагчид 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гүйцэтгэх ажлын хүрээнд тус аймгийн Хишиг өндөр сумын тавдугаар багийн хэсэгт иргэн А өөрийн эзэмшлийн оршин суух хашаандаа 269 ширхэг бугын эвэр хадгалж байсныг илрүүллээ.

Мөн тус сумын иргэн Ө өөрийн эзэмшлийн авто гражд 8 ширхэг бугын эврийг тус тус хадгалж байсныг үзлэг хийж, хураан авч бугын эвэрт шинжилгээ дүгнэлт гаргуулахаар Булган аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт хүргүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.