Инээд бол элэгний массаж

Twitter Print
2020 оны 04-р сар 02-нд 09:15 цагт
Мэдээний зураг,

Элэг нэгт монголчууд бид инээд хөөр, энэрэл хайр, хүний сэтгэлийн нандин бүхнээ элэг гэдэг эрхтэнтэй холбож ярьдаг. Элэг хөшлөө, элэг эмтэрлээ, элэг нь бэтгэрлээ, элэг бүтэн, элэг нэгтэй гэх зэргээр хэлэлцдэг. Энэ бүхэн анагахаах ухааны үндэслэлтэй.

Элэг гэдэг эрхтэн баруун өрцтэй наалдан байрладаг. Инээх бүрт өрц хөдөлнө. Өрц хөдөлж элгэнд массаж хийдэг. Инээд бол элэгний массажчин. Элэгний томоохон хэсгийг тайраад үлдсэн багахан хэсэгт массаж хийхэд өнгө нь сэргэдэг, сэвсгэр сайхан болдог, цусны урсгал нь хурдасдаг.

Элэг бол хүний биеийг хоргүйжүүлж, дархлааг дэмждэг. Хүн гуньж гутарч, идэвх хөдөлгөөгүй байхад элэгний үйл ажиллагаа зогсонги болно. Тогтмол ус урсахгүй булингартай болдогтой яг адилхан.

Та бид өөрсдийгөө халдвараас хамгаалж, дархлаагаа дэмжих онцгой цаг үед амьдарч байна. Та инээд хөөртэй байвал элэг тань дархлааны системийн тэтгэж Таныг элдэв халдвар, өвчнөөс хамгаална.

Хүн нас ахих тусам инээх нь цөөрч, дархлаа нь сулардаг. Хүүхэд, залуучууд инээх дуртай баяр хөөр бүр нь дархлаанд нь хүч нэмдэг. Инээд, дархлаа бол эргэн тойронд, үргэлж бидэнд заналхийлж довтолж байдаг бактер, эгэл биет мэтийн дайсны цэргүүдийг устгаж, ялж байдаг зэвсэгт хүчин юм шүү.

Элэг нэгт монголчууд минь элгээ хөшөөж, элгээ таттал инээгээд, инээд хөөр дүүрэн байхыг хичээгээрэй. Инээцгээе, хүмүүс минь.

Монгол Улсын гавьяат эмч Ж.Чинбүрэн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.