Хичнээн сайхан хоол ч хэмжээг нь тохируулж багаар идэж бай

Twitter Print
2020 оны 04-р сар 03-нд 11:12 цагт
Мэдээний зураг,

Энэ биеэ гамтай эдлэж, зөв зүйлд зориулж зөв аргаар амьдарцгаая! Би дуртай гээд биедээ хорлолтой хоол, ундыг байнга хэрэглэх, өдөр шөнийг ялгалгүй ихээр идэх, элдэв тоглоом, зугаа цэнгэл, найр наадамд биеэ элээх, ажил хийхдээ ч биедээ хайр гамгүйгээр хандаж элдэв олон өвчнөөр өвдөж байна.

Өвдсөн хойно нь энэ муу нүд, энэ муу элэг, энэ муу бөөр өвдлөө гэж эд эрхтэн бүрээ муугаар нь дуудаж, өөрөө өөрийнхөө өстөн мэт болно. Эм, эмчилгээ хийвч дадуулсан буруу хэвшил нь хэвээр байснаар эдгэлгүй зовсоор шаналсаар, эцэстээ амь насаа алдах нь байна. Уламжлалт анагаах ухаанд, буддизмд хүний биеийг “гэгээрлийн хутагт хүргэх эрдэнийн хөлөг онгоц”, “шүтээн” хэмээдэг. Хүний биеийг олох нь “Зүүний үзүүр дээр тогтох будаа лугаа адил ховор” хэмээн зүйрлэдэг.

Тиймээс энэ биеэ тэжээн тэтгэх зөв хоол, ундыг хэмжээг тохируулж идэх. Архи дарс зэрэг тааламжтай санагдавч хорлолтой зүйлийг бие рүүгээ хийж болохгүй. Хичнээн сайхан хоол ч хэмжээг нь тохируулж багаар идэж байх. Хичнээн зугаатай байсан ч хэрэггүй үйлдлээс татгалзаж байх хэрэгтэй.

Манба дацан эмнэлгийн зөвлөх эмч Г.Одонцэцэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.