Өнөөдөр олон улсын солгой гартнуудын өдөр

Twitter Print
2016 оны 08-р сар 13-нд 17:18 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр дэлхийн Солгой гартнуудын өдөр тохиож байна. 1984 оноос хойш эл өдрийг дэлхий нийтээрээ солгой гартнуудын өдөр хэмээн тэмдэглэж ирсэн түүхтэй.

Манай дэлхий дээр нэг тэрбум орчим солгой гартан байдаг бөгөөд  энэ нь манай гарагийн долоон хүний нэг нь солгой гэсэн үг юм.

Энэ өдрийг тэмдэглэх болсны гол зорилго нь солгой хүмүүс уламжлал ёсоор баруун гартнуудад зориулсан ажлын зэмсэг / компьютерийн маус, ном, дэвтэр, хайч, суурь машин, г.м./ хэрэглэхдээ биеийн болон сэтгэлийн маш их стресст орж, улмаар үйлдвэрлэлийн осолд илүү олон ордог, дунд сургуулийн түвшинд өнөөг хүртэл зарим багш нар солгой гартай хүүхдийг хүчээр баруун гараар бичиж сургах гэж албадсаар сургалтын амжилтанд муугаар нөлөөлдөг г.м. олон асуудалд сургууль, багш, ажил олгогч, олон нийтийн анхаарлыг татах замаар гадуурхал, төөрөгдлийг шийдэх аж. 

Солгой гартай хүмүүст нийгэм таагүй хандсаар ирсэн. Жишээлэхэд, Монголчууд хоолой нь шаардлагатай өнгө авч чадахгүй хүнийг "солгой хоолойтой", эв дүй муутай хүнийг "тэр чигээрээ солгой", баруун гартай хүнийг "зөв гартай" гээд солгой гараараа өөрийн эрхгүй цай идээ авах зэргийг буруу гараар гэж цээрлэдэг. Мөн Христийн шашинт зарим оронд гэхэд Христийн эсрэг зогсож байдаг Муу ерын эзэн буюу Сатан гэгч нь солгой байсан гэж үзээд солгой гартнуудыг гадуурхаж байсан нь түүхэнд бичигдэн үлджээ.

Солгой гартнууд энэ мэтээр элдэв гадуурхалд өртөж байсан ч гэлээ дэлхийн урлаг соёл, улс төр, шинжлэх ухааны түүхэнд нэрээ үлдээсэн олон олон суут төлөөлөгчидтэй билээ.

Дэлхийд алдартай солгой гартнуудыг дурдваас алдарт зохиолч Марк Твен, суут сэтгэгч Леонардо да Винчи, суут уран барималч Микеланжело, хөгжмийн суут зохиолч Бетховен, Сергей Рахманинов, домогт Пол Маккартни, Ринго Старр, жүжигчин Мерилин Монро, Роберт де Ниро, эзэн хаан Юлий Цезар, Македоны Александр, Наполеон нарыг дурьдаж болно.

Мөн Америкийн сүүлийн үеийн дөрвөн ерөнхийлөгч Рональд Рейган, эцэг Жорж Буш, Билл Клинтон, Барак Обама нар солгой. Харин нэрт хүмүүсээс Билл Клинтон, Майкрософт компаний үндэслэгч тэрбумтан Билл Гейтс, Холливудын од Анжелина Жоли, орчин үеийн өрнө дахины шинжлэх ухааны эцэг Аристотель зэрэг олон хүнийг нэрлэж болно.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.