
ХҮН БҮРИЙН хийгээд үзэх хэрэгтэй 10 сайн зан үйл:
1. Аливаа сайн үйлсийн төлөө өөрийгөө магтаж урамшуул. Үүнийгээ өдөр бүр хийж дадал зуршил болгож хэвшүүл. Гурван өдрийн дараа таны сэтгэл тэгширч, эерэг өөдрөг болж, та өөртөө илүү ихээр хүндэтгэлтэй хандаж эхэлнэ.
2. Гэр бүл, найз нөхөддөө магтаалын үгс хэлж байгаарай. Магтаал хэлэхээсээ бүү ай, учир нь бидэнд анхаарал халамж, сайн сайхан үг дутагдаж байдаг! Эмч нар чин сэтгэлийн үгс нь эргээд сэтгэл санааг сэргэхэд тусалдаг гэж хэлдэг.
3. Өдрийг сайхан өнгөрөөсөн Бурхандаа талархаж бай. Энэхүү зан үйл нь бидний элэнц эмэг эхчүүдэд зориулагдсан хууль байсан юм.
4. Өглөө сэрээд заавал инээмсэглэж байгаарай. Энэ бол өөдрөг сайхан үзлээр цэнэглэж өгдөг маш сайн дадал техник шүү. Ямар ч ажил алба байсан ард нь даваад л гарна!
5. Хоол идэж байхдаа таатай сайхан зүйлсийг л бодож бай. Энэ дүрэм нь ажлын ширээнийхээ ард юм идэн зажилж суугаа, компьютерийн дэлгэцийг ширтэж байгаа хүмүүст шууд хамааралтай юм шүү. Ажил төрлийнхөө бэрхшээлтэй асуудлыг бодон хоол унд идэх гэж яарах, гүйж явангаа юм идэж ууж буй бүхэн хортой.
6. Бясалгал хий байгаарай. Энэ маш хэрэгтэй зан үйл шүү! Та өөртөө хагас цаг хиртэй зав чөлөө гарган, өрөөнийхөө хаалгыг хааж байгаад, зүрх сэтгэлдээ хайртай зургуудаа дүрсэлж зурахтун (уул, ус далай, төрсөн нутаг ус, хайртай хүмүүсээ гм).
7. Өглөө ажил төрөл гээд гэрээсээ гарч явахаасаа өмнө гэр бүлийнхнийгээ тэвэрч байгаарай. Ингэхэд чинь хайртай хүмүүс чинь таны халуун дулаан хайр, халамжийг мэдрэх болно. Хүүхдэд ингэж хүрэх нь маш чухал бөгөөд энэ нь түүнд дэлхий ертөнц, хүмүүст итгэх жинхэнэ итгэлийг бий болгож өгдөг.
8. Таагүй асуудал гарсан ч гэлээ бүх зүйлээс эерэг зүйлийг хайж байгаарай. Гутлынхаа өсгийг хугалсан ч гэсэн та шинэ гутал худалдаж аваад л өмсчихнө. Албан тушаал ахиж дэвшдэггүй ч гэсэн, эрхэлсэн ажил чинь амар хөнгөн, хариуцлага багатай байх нь юу юунаас чухал.
9. Орой шүршүүрт орж байхдаа тааламжгүй бүх зүйл чинь устай хамт урсаж алга болж байна гэж төсөөлөн бодож байгаарай. Шүршүүр душь бол нэг ёсны цэвэрлэгээ юм.
10. Ширээний ард сууж байхдаа гэр бүлийнхэнтэйгээ харьцаж бай. Орой үдэш бүрт өөрийн хайртай хүмүүстээ өнгөрч буй өдрийнхөө талаар сайхан үгс хэлж байгаарай.
© Мэдлэгийн ертөнц
Орчуулсан: Норзонгийн Энхбаяр
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.