Энэ онд ОХУ-д 1 сая хүүхдэд зориулсан 1300 шинэ сургууль баригдана

Twitter Print
2021 оны 04-р сар 22-нд 09:03 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жил бүр Холбооны хурал буюу парламентдаа илтгэл тавьдаг уламжлалтай. Тус арга хэмжээ өнөөдөр зохион байгуулагдаж байна.

Ерөнхийлөгч Путины өнөөдрийн илтгэлээс боловсролтой холбоотой онцлох хэсгүүдийг тоймлож байна.

-Энэ онд сургууль төгсөгчдийн 60% нь шалгалтын дүнгээс хамаарч улсын их дээд сургуулиудад төсвийн зардлаар /тэтгэлэг/ суралцах боломжтой. Ойрын хоёр жилд энэ үзүүлэлтийг 70% хүргэх.

-Энэ онд ОХУ-ын бүрэлдэхүүн хэсгүүдийн дор хаяж 100 их дээд сургуульд технологийн парк байгуулах, сургалтын болон лабораторийн бааз, сургалтын дэд бүтцэд шинэчлэлт хийхэд зориулж тус бүр 100 сая ба түүнээс дээш хэмжээтэй татааас олгоно.

-Энэ онд ОХУ-д 1 сая хүүхдэд зориулсан 1300 шинэ сургууль баригдана.

-Энэ онд тосгон, жижиг хотуудын соёл, музейн барилгын засварын ажилд 24 тэрбум рубль хуваарилах.

-Сургуулийн насны хүүхдүүд өсч торниж буй гэр бүлд нэг удаагийн мөнгөн тэтгэмж /хүүхдийн мөнгөн тэтгэмжээс тусдаа/ нэмж өгөхийг санал болгов. Тодруулбал Өрх бүрт сургуулийн хүүхдийн тоогоор 10 мянган рубль нэг удаа олгох. Үүнээс гадна энэ оноос жил бүр шинээр 1-р ангид элсэн орж буй хүүхэд бүрт нэг удаа 10 мянган рублийн цалин олгож байх.

Э.Сарнай

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.