Өөрөө өөртөө гэрэл бол

Twitter Print
2020 оны 04-р сар 03-нд 18:32 цагт
Мэдээний зураг,

Эхлээд бусдаас хамааралгүй хайрыг өөртөө бүтээ. Өрөөндөө ганцаар сууж байхдаа хайрын долгионыг эргэн тойрноо үүтгэ. Далайд сэлж шумбаж байгаа шиг түүндээ бүжиж, баяс.

Эхэндээ чамд хачин жигтэй санагдаж магад. Өрөөгөө хайрын энергиэр дүүргэхэд эргээд чам руу долгион ойж, баяр таашаал мэдрүүлнэ. "Энэ үнэн явдал уу? Эсвэл би өөрийгөө ховстож, хуурч байна уу?" гэж эргэлзэх байх. Хайрлаж хайрлуулахын тулд амраг садан, анд найз гээд л өөр хэн нэгэн хэрэгтэй гэсэн үзэл бодолд бид хүлэгдсэн болохоор тэр. Өрөөл бусдаас хамаарсан хайр бол ядмаг хайр. Өөрөө өөрөөсөө ундраасан энерги л чинхүү хайр юм. Хаа явсан газраа өөрийгөө хүрээлсэн хайрын далайг дагуулж яв. Тэгвэл чамаас өвөрмөц анхилга, цэнгэг эрчим цацарч эхэлнэ.

Хэн нэгний гарыг барихад түүний бүх биеэр долгион тархана. Дэргэд чинь байсан хүн ямар ч шалтгаангүй баяр баясгаланг мэдэрнэ. Үүнийг чи өөрөө ажиглах боломжтой. Өглөг үйлдэхэд бэлэн болсон тэр үедээ сав болж чадах бусдыг эрвэл зохино.

"ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ГЭРЭЛ БОЛ"

Буддын сургаал

Ошо багшийн тайлбар номноос

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.