Домогт сагсан бөмбөгч С.Керр эргэн ирлээ

Twitter Print
2014 оны 08-р сар 14-нд 08:15 цагт
Мэдээний зураг,

NBA-ийн домогт тоглогч С.Керр “Голден Стэйт Уорерз” багийн туслах дасгалжуулагч болсон билээ. Өдгөө 48 настай гурван онооны мастер С.Керр Үндэсний сагсан бөмбөгт 1988 оны драфтын хоёрдугаар тойргийн 50 дахь сонголтоор элсэж байсан. 1988-2003 оны хооронд 15 жил далайн чанадын мэргэжлийн лигт тоглохдоо “Финикс Санс”, “Клевлэнд Кавалейрс”, “Орлэндо Мэжик”, “Чикаго Буллз”, “Сан Антонио Сперс”, “Портлэнд Трэйл Блэзерс”  багуудад хүчин зүтгэж байв. Сагсан бөмбөгийн “бурхан” М.Жордантай таван жил нэг багт тоглохдоо 1996, 1997, 1998 онд аваргын бөгж зүүсэн билээ.

Мөн 1999, 2003 онд “Сан Антонио Сперс”-ын бүрэлдэхүүнд аварга болсон чадварлаг тоглогч юм. Мөн өөрийн нэрийг NBA-д үлдээсэн цөөхөн тамирчдын нэг нь С.Керр юм. Сагсан бөмбөгт гурван онооны шидэлтийг найдвартай, оновчтой гүйцэтгэдэг тоглогч тун цөөхөн. Харин С.Керр гурван онооны шидэлтийн мастер. 1997 онд NBA-ийн бүх цаг үеийн гурван онооны шидэлтийн шилдэг тамирчин болсон. Түүний энэ рекордыг 16 жилийн дараа Р.Аллен эвдсэн түүхтэй.

Тэрээр энэ оны тавдугаар сарын 14-нд Өрнөд бүсийн “Голден Стэйт Уорерз” багийн туслах дасгалжуулагчийн албанд томилогдсон. Тэрээр ирээдүйтэй тоглогчид С.Карри, К.Томпсон, А.Богут нарын авьяаслаг залуучуудтай багийг удирдах болсондоо баяртай байна гэж өөрийн сэтгэгдлээ хуваалцсан билээ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.