Бясалгалын ач тус судлаачдыг гайхшруулж байна

Twitter Print
2020 оны 04-р сар 04-нд 11:48 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхий даяар бясалгалын нөлөөний судалгаа нь төрөл бүрээр хийгдсэн байна. Хамгийн сүүлийн үеийн судалгааны нэг нь Харвардын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтдийн дүн юм.

Өдөрт 30 минутийн турш бясалгал хийгсэд найман долоо хоногийн туршид оролцсон аж. 

Оролцогчид бясалгалын курс эхлэхэд, дууссаны дараа хоёр долоо хоногт нэг удаа MRI тархины бичлэг хийсэн байна. Эрдэмтдийн дүгнэлт, "бясалгал хийгсэд ердөө найман долоо хоногийн дотор, тархины бүтцэд өөрчлөлт орсон" хэмээжээ. 

MRI шинжилгээгээр бясалгал хийгсдийн найман долоо хоногийн дараахи тархины хэсэг дэх нягтрал (Hippocampus), санах ой, сурах чадвар нэмэгдэж, өөрийгөө танин мэдэх, шинжлэх чадвар нэмэгдсэн болох нь батлагдсан байна. 

Mediatation And Pranayam Classes — FitFortunes

Бясалгал нь тархины бүтцийг өөрчилдөг эмгэг асуудлыг илрүүлж, санах ой болон агууламжийг сайжруулж, сэтгэл гутрал, стресс, донтолт, айдас түгшүүрт хандлагыг илрүүлснээр, дархлааны системийг сайжруулж, цусны даралтыг бууруулж, зүрхний шигдээс үүсэх эрсдлийг бууруулж, энэрэн нигүүлсэх сэтгэл, энэрэнгүй байдлыг төлөвшүүлэх үндэс болж буйг дурдсан байна. 

Бодит байдал дээр хэн ч бясалгалыг эзэмшиж чадна. Дотоод сэтгэлээ чагнаж, эзэмшиж ариусгаж суръя. 

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.