Байгаль бидэнд заадаг амжилтын 5 сургамж

Twitter Print
2020 оны 10-р сар 10-нд 11:15 цагт
Мэдээний зураг,

1. Амжилтын нэгдүгээр сургамжийг бид тоншуулаас суралцаж болно. Тиймээ, тоншуулаас. Үүнийг фокуслах бодит хичээл гэнэ. Тоншуул биднээс олон талаар ухаалаг.

Тэр толгойгоороо мод цохидог, гэхдээ тэр үүнийг маш гаргууд хийдэг. Тэр тун бодиттой хандана, бидний хүсдэг шиг нэг цохилтоор модыг хоёр хэсэгт хуваах гэж оролдохгүй, тэр фокусаа төгс төвлөрүүлнэ – модыг бүх талаас нь тоншихгүй. Тэр фокусласан нэг цэг дээрээ цохилтоо төвлөрүүлж аажим, аажмаар өтөндөө ойртоно. Бидэнд өт хэрэггүй л дээ, гэхдээ бид түүнийг нягтралтай модноос биш газар унасан навчин дундаас олохыг хүсдэг.

2. Амжилтын хоёрдугаар сургамжийг бид загаснаас суралцаж болно. Үүнийг “урсгалын хичээл” гэнэ. Загас үргэлж урсгал сөрж сэлдэг. Тэр үүнийг өөрийнхөө амьдралыг ярвигтай болгох гэж хийдэггүй харин илүү ус түүний биеийг тойрч урсах боломж бий болгох үүднээс хийдэг. Ингэснээр, илүү хоол, илүү хүчилтөрөгч усны урсгал даган түүний биеийг тойрч өнгөрнө. Үр дүнд нь түүний амьдрал хэд дахин илүү баян болно. Бид эсрэгээрээ, зогсонги голын урсгал даган хөвдөг учраас бид 40 жилийн амьдралын туршлагыг бус нэг жилийн туршлагыг 40 дахин хуримтлуулдаг. Бид ая тухын зоноо орхихыг хүсдэггүй хэрнээ амьдралд яагаад ийм цөөхөн боломж байнаа гэж гайхдаг. Сугалааны тасалбар худалдаж аваагүй мөртлөө амьдралын сугалаанд бид ялахыг хүсдэг.

3. Амжилтын гуравдугаар сургамжийг бид арслангийн гүегээс суралцаж болно. Энэ хичээлийг “цуст нүүр” гэж нэрлэнэ. Тэд яаж суралцахаа мэднэ, илүү ахмад, илүү туршлагатай арслангуудаас суралцана. Тэд сурах бичгээс бус, яриа зөвлөгөөнөөс бус харин практик дээр туршиж суралцана. Ан хийж сурахын тулд нүүрээ цусдах хэрэгтэй болно гэдгийг тэд сайн мэднэ. Бид гараа бохирдуулахаас хүртэл айдаг. Бид ширээндээ сууж сайхан хувцасласан туулай самбарын өмнө яаж ан хийх тухай заахыг харна. Бүр дордвол, бид өөрсдийгөө гэртээ түгжээд өөрсдөө суралцана, тэгээд ан хийх цаг нь ирэхэд яаж ан хийхээ мэдэхгүй байгаад зогсохгүй цусны үнэр авахаасаа айна.

4. Амжилтын дөрөвдүгээр сургамжийг бид нохойноос суралцана. Үүнийг “сүүлээ эхэлж шарвах” хичээл гэж нэрлэнэ. 21-р зуунд чиний юу хийх нь чухал биш харин бусад хүмүүсийг яаж сэдэлжүүлэх нь чухал болж. Төгс жишээ бол нохой. “Эхлээд намайг гэртээ аваач, намайг хоолло, усанд оруул, дараа нь би сүүлээ шарвана” гэж нохой боддоггүй. Нохой эхлээд өөрийн мэдрэмжээ харуулж хариуд нь хэрэгтэй зүйлээ авдаг. Тэгээд зогсохгүй, тэр чамайг ямар нэг юм өг гэж хүчлэхгүй хэрнээ өгөхийг хүсэх хүслийг чинь өдөөж чаддаг.

5. Амжилтын тавдугаар сургамжийг могойноос суралцаж болно. Энэ хичээлийг “гоншигнох хэрэггүй” гэж нэрлэнэ. “Надад гар байхгүй, хөл ч байхгүй, би хараа муутай, би ер нь буруу газраа төрчихсөн юм, хэн ч намайг хайрладаггүй, өндөгнөөс гарснаас хойш эцэг эх маань надад ерөөсөө анхаарал халамж тавиагүй” гэж могой боддоггүй. Могой өөрт байгаагаараа л өөрийгөө болгодог ба бид хүртэл энэ “тахир дутуу” амьтнаас айдаг. Ямар нэгэн зүйл түүнд таалагдахгүй бол арьсаа солиод ямар ч харамсалгүйгээр цааш мөлхөн оддог.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.