Гитлер яагаад Еврейчүүдийг үзэн яддаг байсан бэ?

Twitter Print
2022 оны 04-р сар 21-нд 12:18 цагт
Мэдээний зураг,

Гитлерийн засаглалын үед нийт 6 сая орчим жүүд үндэстэн амиа алдсан. Энэ нь Европ тивд байгаа нийт жүүдүүдийн 88% нь болж байгаа юм. Тэднийг барьж хорин, тамлан зовоож алдаг байв.

Жүүдүүд гэж хэн бэ? Ямар утга учиртай хүмүүс байв?

Яагаад Гитлер чухам жүүдүүдийг хоморголон алах болсон бэ гэдэг асуултууд ар араасаа гарч ирнэ. Жүүдүүдийг Оросоор “еврей” гэх ба Монголчууд ч гэсэн Еврей гэж хэвшсэн. Англиар “Jew”, Германаар “Juden”, Хятадаар “犹太人” гэх ажээ.

МЭ-ний 1-р зууны үед одоогийн Израйлийн Иерусалим хотын ойролцоо өөрсдийн шашиныг буюу Иудейн шашныг үндэслэсэн. Иудейн шашины судрыг “Тора” гэнэ.

МЭ-ний 1-р зууны сүүлээр Ромын эзэнт гүрэн Израйлийн нутагт цөмрөн орж ирээд эзлэн авчээ. Энэ үед олон жүүд хүн дайны хөлд үрэгдсэн, аль эсвэл нутгаасаа дүрвэн гарч дүрвэгсдийн ихэнх нь Европ тив рүү гарсан байна. Ромчуудад эзлэгдсэнээс хойш жүүдүүд өөрийн гэсэн улс байхгүй, газар нутаггүй Европ, Баруун Азийн улс орнуудаар хэсүүчлэн амьдрах болсон. Тэд шашин өөр, өөрсдийн гэсэн хэлтэй, хаана ч тэр жүүд хүнийг таних боломжтой тул амаргүй байсан.

МЭ-ний 962-1806 оны хооронд жүүд үндэстний хувь заяа их амаргүй байсныг түүхээс харж болно. Тэд Европ тивийн улс орнуудад хар бор ажил их хийх, худалдаа наймаа, урлаг, боловсролын салбарт хүч үзэх болсон байдаг. 13-15-р зууны үед шашны хавчлагад жүүдүүд бас л их өртдөг байв. Жүүдүүдийн хувьд авч үзвэл зүүн Европын нутаг дэвсгэр нь амьдрахад харьцангуй хүндрэл багатай байсан. Харин Баруун болон төв Европт дундад зууны үе болон шашны мөргөлдөөний үед жүүдүүд маш их хавчигдаж хэлмэгдэж байлаа.

Сүүлд Америк тив нээгдэхэд шашны эрх чөлөөг эрэлхийлэн, мөн Европ тивийн хүнд хүчир байдлаас зугатаж жүүд үндэстнүүд олноор Америкт очсон байдаг.

19-р зууны сүүлчээр жүүд үндэстнүүд Германд асар их эрх мэдэлтэй болсон байна. Урлаг, уран сайхан, шинжлэх ухаан, утга зохиол, улстөр гээд жүүдүүд Германд мандаж байв. Дэлхийн 1-р дайны үед Европын жүүдүүд асар их баяжсан гэдэг. Тэд Лондон, Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээрээс дайнаар далимдуулан асар их мөнгө босгож олж байв.

Мөн Герман, Франц, АНУ, Их Британид байдаг жүүд эзэдтэй зэвсгийн үйлдвэрүүд, оёдлын үйлдвэрүүд дайны үед асар их ашиг олж, эзэд нь баяжиж байжээ. Европ АНУ-ын олон ч банкууд жүүд эзэдтэй байсан бөгөөд дайныг ашиглан мөнгө угаах тохиолдол байдаг байв.

Дайн дууссаны дараа хамгийн аз жаргалтай хүмүүс нь жүүдүүд байсан бөгөөд Герман, Франц, Их Британи, Австри, АНУ-ын хүч суларсан байхад харин жүүдүүдийн байдал өөр байв. Жүүдүүд улс улсынхаа засгийн газарт мөнгөн хандив өгч эдийн засгаа сэргээхийн оронд харин ч улам бүр баяжих гэж улайрч байна хэмээн хүмүүс ихээр дургүйцэх болсон байдаг. Энэ бүх нөхцлүүд жүүд хүнийг үзэн ядах шалтгааныг бий болгожээ. Гэхдээ ганцхан Гитлер үзэн яддаг байсан гэж ойлговол бас тийм биш. Европ тивийн улсуудад жүүдүүдэд атаархах, хорсох, үзэн ядах хүмүүсийн гал асар их байсан бөгөөд Гитлер харин тэр галыг улам бүр дэвэргэж өгсөн юм.

Бас нэг шалтгаан нь тэр цаг үед хүмүүс хүүхдүүддээ жүүд хүмүүсийн талаар дандаа муу зүйлс ярьж өгдөг байв. Хулгай хийдэг, луйварчин, зальтай, мөнгө хүүлэгчид гэх мэт. Монголчууд Европ руу довтолж байхад Монголчуудын талаар үнэн худал нь мэдэгдэхгүй олон цуу яриа 13-р зуунд байсан шиг жүүдүүдийн талаар янз бүрийн яриа бас л байдаг байв. Энэ яриа Гитлерийг хүүхэд байхад нь ч тойроогүй дайрсан юм. Сталин ч гэсэн багадаа ээж нь баян жүүдүүдийн гэрт хэрхэн зарцлагдаж, доромжлогдож байгааг харж, жүүдүүдийг хорсож, занаж өссөн байдаг.

Гитлерт жүүдүүдийг үзэн ядах хувийн шалтгаан байсан. 1-рт Гитлерийн эмэг эх нь жүүд баян айлд угааж цэвэрлэх ажил хийгддэг байв. Тэрээр жүүд айлд зарцлагдаж байхдаа Гитлерийн аавыг нь төрүүлсэн байдаг. үүнээс үндэслэн зарим түүхчид Гитлерийг жүүд гаралтай ч гэж үзэх нь бий.

2-рт Гитлер хүүхэд байхдаа жүүд хүнд зодуулж шарх авсан байдаг. Энэ сорви нь нуруунд нь байсан. Энэ талаараа тэрээр “Миний тэмцэл” номондоо бичсэн байдаг.

3-рт Гитлерийн ээж хүнд өвчин тусаад үхлүүт хэвтэж байхад жүүд эмч нар мөнгөгүй гэх шалтгаанаар эмчлээгүй бөгөөд тэр цагааш хойш Гитлер ээжийнхээ үхэлд жүүдүүдийг буруутгах болжээ. Бас нэг үндэслэл байдаг нь Гитлер Австрийн Венагийн Их Сургуульд Уран барималын ангид элсэн орох гэж байсан тэр үед жүүд гаралтай нэгэн бүсгүйтэй янаг амрагийн харьцаатай болсон улмаар Гитлер тэмбүү буюу өнгөний өвчин тусжээ. Энэ нь түүний сэтгэцэд нөлөөлж тэрээр их цочмог, ууртай хүн болсон хэмээн “Миний тэмцэл” номондоо бүтэн 13 хуудас бичсэн байдаг.

Гитлер бичихдээ:

“Тэмбүү бол жүүд хүмүүсийн өвчин. Тэд энэ өвчнөөрөө манай ард түмнийг ичгүүр сонжуургүйгээр бузарлаж байна. Германы ард түмний эрүүл амьдрах гол үндэс нь жүүдүүдийг устгаж өвчнөөс салах юм” гэжээ.

Гитлер засгийн эрхэнд гарах үед Германд 500000 орчим жүүдүүд байсан ба тэдгээрийн дотор алдартай эрдэмтэд, урлагийнхан, банкны захирлууд багтаж байв. Тэр үед жүүдүүд Германы аж үйлдвэр, төмөр зам, банк санхүү, бизнесийн салбарт асар их эрх мэдэлтэй байжээ. засгийн эрхэнд гармагц Гитлер тэдний эсрэг арга хэмжээ авч эхэлсэн байна. Гитлерийн хувьд жүүд эхнэр/нөхөртэй Герман хүмүүс, жүүд аавтай, эсвэл ээжтэй, жүүд эмээ, эсвэл өвөөтэй Герман хүмүүс хүртэл жүүдийн тоонд орно.

1938 оны 3-р сард Германы арми Австрийг эзлэн авахад тэнд байсан 450000 орчим жүүд хүмүүс баригджээ. 1943 он гэхэд Освенцимийн хорих газар 2500000 орчим жүүдүүдийг хороосон байна.

Эх сурвалж: 李林。“第二大战的谜中谜”:Ли Линь "Дэлхийн 2-р дайны нууцууд"

Jake Glawson

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.