Монголын шилдэг жүдочид дэлхийн аваргад бэлэн

Twitter Print
2014 оны 08-р сар 14-нд 08:51 цагт
Мэдээний зураг,

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2014 оны дэлхийн аваргын тэмцээн энэ сарын 25-нд ОХУ-ын Челябинск хотод эхэлнэ. Манай улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр, Олимпийн хүрэл дэлхийн аваргын алт, хүрэл медальт Х.Цагаанбаатар, дэлхийн аварга М.Уранцэцэг, Олимпийн хүрэл медальт С.Ням-Очир, дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн наадмын хошой мөнгөн медальт М.Бундмаа зэрэг жүдогийн спортоор дэлхийд нэрээ гаргасан шилдэг тамирчид багтжээ. Харин дасгалжуулагчаар дэлхийн аваргын хүрэл медальт, ардын багш О.Балжинням, дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат дасгалжуулагч Д.Баттулга, Г.Дашдаваа, Ш.Цэвэлмаа, дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од нар ажиллах юм.

Монголын цагаан өмгөлтнүүд дэлхийн аваргын тэмцээнээс хоёр алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж нийт 207 орноос 20-р байрт бичигдэж байна. Энэ спортыг үндэслэгч Япон улс дэлхийн аваргаас 116 алт, 76 мөнгө, 84 хүрэл, Франц 44 алт, 29 мөнгө, 64 хүрэл, БНСУ 25 алт, 8 мөнгө, 50 хүрэл, Куба 17 алт, 18 мөнгэ, 34 хүрэл, Их Британи 16 алт, 17 мөнгө, 29 хүрэл, БНХАУ 16 алт, 12 мөнгө, 17 хүрэл медаль хүртсэн аж.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.