Үр зулбасан, амьгүй ураг төрүүлсэн хосуудад цалинтай амралт олгох тухай хуулийг баталжээ

Twitter Print
2021 оны 03-р сар 26-нд 12:48 цагт
Мэдээний зураг,

Шинэ Зеландын парламент үр зулбасан болон амьгүй ураг төрүүлсэн эмэгтэйчүүдэд, нөхөр эсвэл хамтран амьдрагчийнх нь хамтаар 3 хоногийн цалинтай чөлөө олгох тухай хуулийн төслийг баталжээ.

Парламентын гишүүн Жинни Андерсен уг хуулийн төсөл хэрэгжиж эхэлснээр хосуудад гашуудаж, уй гашуугаа даван туулах хугацаа олгож, хосууд өвчтэй гэх шалтгаанаар чөлөө авах шаардлагагүй болж байгаа тухай онцолжээ. Дээрх хуулийн төсөлд хүүхэд үрчилж авсан, тээгч эхийн тусламжтайгаар хүүхэдтэй болсон хосуудад мөн цалинтай чөлөө олгох тухай тусгасан байна. Шинэ Зеланд улс нь үр зулбасан, амьгүй ураг төрүүлсэн эмэгтэйчүүдэд цалинтай чөлөө олгохыг баталсан дэлхийн хоёр дахь улс болж байгаа аж.

Жинни Андерсен Шинэ Зеландад 4 эмэгтэй тутмын 1-д нь үр зулбах явдал тохиолдож байсан нь судалгаагаар тогтоогдсон тухай онцолж, Шинэ Зеланд улс "дэвшилтэт бөгөөд хүнлэг энэрэнгүй" хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх явдалд бусад улс орнуудыг дагуулж байна хэмээн онцолжээ. Жилийн өмнө Шинэ Зеландын парламент үр хөндөлтийг зөвшөөрсөн хуулийн төслийг баталсан билээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.