“Боруссия Дортманд” тав дахь удаагаа Германы Супер цомыг хүртлээ

Twitter Print
2014 оны 08-р сар 14-нд 10:05 цагт
Мэдээний зураг,

Германы хөлбөмбөгийн “Супер цом”-ын тэмцээн өнгөрсөн шөнө боллоо. Энэ удаа “Бавари Мюнхен”-“Боруссия Дортмунд” багууд халз туллаа. Мюнхен хотын баг өмнө нь 1982, 1987, 1990, 2010, 2012 онуудад Супер цомыг хүртэж байсан бол Дортмунд 1989, 1995, 1996, 2013 ондуудад энэ цомыг өргөж байлаа. “Дортмунд” 2013 оны хавар “Бавари”-т “Аваргуудын лиг”-ийн финалд ялагдсан нь том сургамж болсон. Иймд Ю.Клопп Мюнхены багийн эсрэг тактикаа боловсруулж энэ нь амжилттай хэрэгжлээ.

Тоглолтын 23 дахь миунтанд Турк тоглогч Х.Михтарьян 16-ын шугамны дотроос цохисон бөмбөг гоол болж тэргүүллийг “Хар-шарууд” авсан. Нэгдүгээр үед ямар нэгэн гоол орсонгүй. Хоёрдугаар хагас эхлэхэд П.Гвардиальо бага ч гэсэн сэргэлт авсан ч М.Манжугич, Б.Швайнштайгер, Ф.Рибери нар гоол оруулж чадсангүй. Харин эсрэгээрээ “Дортмунд”-ын П.Аубамэйн 62 дахь минутанд гоол оруулж тооны харьцааг 2:0 болгож ялалт авах нь тодорхой болсон аж.  Ингэснээр “Дортмунд” хоёр жил дараалан улсынхаа Супер цомыг хүртэж байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.