
Олон улсын хөлбөмбөгийн холбооны шигшээ багуудын шинэчилсэн чансаа өнөөдөр гарлаа. Энэ удаа Герман 1736 оноотой тэргүүлсэн хэвээр байгаа бол Аргентин 1604, Голланд 1507, Колумб 1495, Бельги 1407, Уругвай 1316, 1241, Испани, Бразил 1241, Швейцарь 1218, Франц 1212, Португал 1152, Чили 1100, Грек 1092, Итали 1069 оноотой эхний 14 байранд ямар нэгэн өөрчлөлт ороогүй байна. Харин АНУ, Гондурас гурван байраар ухарсан бол Унгарын шигшээ 642 оноотой есөн байр урагшилж 38-р байр эзэлсэн байна.
Монголын шигшээ баг 29 оноотой 190-р байранд бичигджээ. Зургаадугаар сард 35 оноотой 187-р байранд байсан манай улс сүүлийн хоёр сард ийнхүү оноо алдаж гурван байраар ухарсан аж. Олон улсын хөлбөмбөгийн холбооны шигшээ багуудын чансаа сар бүр гардаг бөгөөд дараагийн чансаа ирэх сарын 18-нд гарна.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505