АНУ-д зэвсэгт этгээд бага сургуулийн сурагчдын аминд хүрчээ

Twitter Print
2023 оны 03-р сар 28-нд 10:20 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Теннесси мужийн Нэшвилл хотноо байрлах хувийн бага сургуульд зэвсэглэсэн этгээд халдаж, 3 хүүхэд, 3 том хүний аминд хүрчээ.

Одоогийн байдлаар гэмт этгээдийн хэрэг үйлдэх болсон шалтгаан тодорхойгүй байгаа ба Нэшвиллийн цагдаагийн газрын дарга Жон Дрэйкийн мэдээлснээр зэвсэгт этгээд нь тус сургуульд сурч байсан, 28 настай Одри Элизабет Хэйл болох нь тогтоогдсон аж. Тэрээр сургуулийн хаалгыг буудан сургууль руу нэвтэрсэн байна.

Орон нутгийн цагаар даваа гарагийн өглөөний 10 цаг 13 минутанд цагдаагийн газарт дуудлага ирсэн ба дуудлага авч очсон цагдаа нар сургуулийн хоёр давхраас буун дуу сонсогдсон хэмээн мэдүүлжээ.

Цагдаа нар сэжигтэнг сургуулийн үүдний хэсэгт явж байхад нь буудан хөнөөжээ.

Тус зэвсэгт халдлагын улмаас 9 насны 3 сурагч, тус сургуульд ажилладаг 3 хүн амиа алдсан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч тус үйл явдалтай холбоотойгоор АНУ-ын Конгрессоос галт зэвсгийн тухай хуулиа чангатгахыг дахин хүссэн байна.

Мөн амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх үүднээс Америк даяар, мөн гадаад дахь АНУ-ын элчин сайдын яамдын төрийн далбааг ирэх баасан гарагийг дуустал хагас бөхийлгөхийг үүрэг болгожээ.

2023 он гарснаас хойш АНУ-д сургууль руу галт зэвсэгтэй халдсан 89 хэрэг бүртгэгдсэн бол 2022 онд нийт 303 хэрэг бүртгэгджээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.