Ах дүү хоёрын нэгэн зургийн түүх

Twitter Print
2020 оны 04-р сар 12-нд 15:28 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн II дайны төгсгөл үеийн эмгэнэлт нэгэн түүх энэ гэрэл зурагт шингэж үлджээ. Японы Хиросима, Нагасаки хотуудад америкчууд атомын бөмбөг хаясны дараа Хиросима хотод 146 мянган хүн, Нагасакид 80 мянган хүн тус тус амиа алдсан нь хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн эмгэнэлт түүхүүдийн нэг яах аргагүй мөн.

1945 оны наймдугаар сарын 6-9-ний хоорондох хэдхэн хоног милитарист Японы эзэнт гүрэн, түүний ард түмэнд хар дарсан өдрүүд байлаа. Учир нь наймдугаар сарын 6-нд америкчууд Хиросимад атомын бөмбөг хаясан бол ердөө хоёр хоногийн дараа, наймдугаар сарын 9-нд ЗХУ Японтой дөрвөн сарын өмнө байгуулсан харилцан үл довтлолцох гэрээгээ цуцалж БНМАУ-ын хамтаар дайн зарласан. Мөн тэр өдөр буюу наймдугаар сарын 9-нд Нагасаки хотод АНУ хоёр дахь атомын бөмбөгөө хаяж 80 мянган хүний амийг хөнөөв.

Яг тэр үед л энэ гэрэл зургийг авсан аж. Жое О’ Доннел хэмээх америк гэрэл зурагчин эр яагаад ч юм Нагасаки хотод явж таарсан ба цөмийн бөмбөг хаясны дараахан үй олон амиа алдагсдын цогцсыг шатаах зууханд хийж нэг ёсны цэвэрлэгээ хийж байх үед нас барсан дүүгээ чандарлахаар үүрч яваа хүүтэй таарчээ.

Хүү өөрөө түлэгдсэн боловч огт уйлахгүй, харц нь зоримог, тууштай харагдаж байсан гэнэ.

Image may contain: 1 person, standing, child and outdoor

Хожим Жое О’Доннел зургаа хэвлэлд нийтлүүлэхдээ тайлбарт нь “Би арав орчим настай хүүг алхаж байгааг харсан. Тэр нуруун дээрээ дүүгээ үүрсэн байсан юм. Би ихэвчлэн ах эгч нарынхаа нуруун дээр тоглож байгаа хүүхдүүдийг харсан. Гэвч ахынхаа нуруунд баглуулсан энэ хүүхэд өөр байсан. Ах нь гутал өмсөөгүй, хөл нүцгэн байлаа.

Түүний царайнд зовлон мэдрэгдэж байсан ч хүү хөмхийгөө зуусан, зоримог харагдаж байлаа. Ах нь таваас арван минут орчим хөдөлгөөнгүй анхааралтай зогсоно. Удалгүй тэнд ажиллаж байсан хүмүүс хүүг анзаарч нуруунаас нь хэдийнэ мөнх нойрссон дүүг нь авч чандарласан ба тэнд нас барагсадтай багахан төдий ч ёс хийх, чандарыг нь хэн нэгэнд нь саванд хийж өгөх ямар ч боломжгүй байлаа. Гайхалтай нь хүү дүүгээ чандарлахыг нүдээ цавчилдгүй харж зогсоод чимээгүйхэн алхаж одсон юм” гэсэн байдаг.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (192.82.70.135) 2020-02-12 21:41
      • 0
      • 0

      Гүн эмгэнэл илэрхийлье. Авьяаслаг хүү байсан даа, харамсалтай.

      Хариулах

    • zocchin

      (202.55.188.88) 2020-02-12 17:28
      • 0
      • 0

      Ehleed HUSUT d handsanaas buruu emchlegdej tsag hugatsaa aldsan ym bilee. HUSUT iin emch nar unendee yu ch meddeggui ih zantai lalruud baidag ym. Olon ch hunii amiar togloj baina daa emch nertei Mongoliin terroristuud.

      Хариулах

    • Zochin

      (66.181.179.82) 2020-02-12 16:36
      • 0
      • 0

      Aav n tsul awyastai bsn huu n aawiigaa duuriasan huu bsn haramsaj bn gun emegnel ilerhiile um ma nu bad mu hum

      Хариулах