Газрын тос боловсруулах үйлдвэр 2024 онд ашиглалтад орсноор дотоодын хэрэглээний 55 орчим хувийг хангана

Twitter Print
2021 оны 08-р сар 01-нд 11:22 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн талбайд ажиллаж байна.

1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай энэхүү үйлдвэр жилд

  • 824 мян.тонн дизель түлш,
  • 339 мян.тонн авто бензин,
  • 80 мян.тонн онгоцны түлш,
  • 47 мян.тонн зуухны түлш,
  • 43 мян.тонн шингэрүүлсэн шатдаг хий үйлдвэрлэж, дотоодын газрын тос хэрэглээний 55 орчим хувийг хангана.

Одоогоор төслийн 1 дүгээр үе шатны технологийн бус барилга байгууламжийн барилга угсралтын ажил эхэлсэн, энэ хүрээнд 11 байгууламжийн суурийн цутгалтын ажлууд хийгдэж байна6.

Эх сурвалж: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.