Хөшигийн хөндийн 19 000 га газрыг улсад авч, 150 000 хүнтэй хот байгуулна

Twitter Print
2021 оны 08-р сар 01-нд 11:32 цагт
Мэдээний зураг,

Хөшигийн хөндийд байгуулагдсан Чингис хаан ОУНБ-ыг түшиглэн 150 000 хүн амтай дагуул хот байгуулах төлөвлөгөө боловсруулжээ. Мөн олон улсын зэрэглэлийн аялал жуулчлал, эдийн засгийн тусгай бүс байгуулахаар төлөвлөж буй юм.

Хот байгуулахдаа холбогдуулан Хөшигийн хөндийн 19 000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар болжээ. Энэ хүрээнд БХБ-ын сайдын тушаалаар газар чөлөөлөх ажлын хэсэг байгуулагджээ. Тус ажлын хэсэг тусгай хэрэгцээнд авах газарт газарт эзэмшиж буй 3173 иргэн, аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг шийдэхээр ажиллаж байна. Иргэдэд нөхөн олговор олгох, хууль бус газар олголтыг цуцлах ажил хийгдэх аж. Эхний ээлжинд 76 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг цуцлахаар бэлтгэлээ хангаж байна.

Өнөөдрөөс Төв аймгийн газрын харилцааны байгууллага Сэргэлэн, Алтанбулаг сумын нутагт газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, ярилцах ажил эхэлж байна. Энэ ажиллагаа 08 дугаар сарын 15 хүртэл үргэлжлэх бөгөөд газар эзэмшигч, иргэдийг очиж, тайлбар саналаа хэлэхийг хүсч байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.