Ой хээрийн түймрээс болж жуулчид болон оршин суугчдыг завиар нүүлгэн шилжүүлжээ

Twitter Print
2021 оны 08-р сар 02-нд 10:22 цагт
Мэдээний зураг,

Туркийн Анталья мужид асч буй ой хээрийн түймэр жуулчдын ихээр амардаг Бодрум болон Мармарис хотын бүс рүү тархаж, тус хотын оршин суугчид болон тэнд амарч байсан жуулчдыг нүүлгэн шилжүүлжээ.

Гал сөнөөгчид одоогийн байдлаар ой хээрийн түймрийн 120 гаруй голомтыг хяналтандаа авсан ч гадаад дотоодын онцгой байдлын аврагчдын хамтарсан баг үлдсэн 7 голомтыг цурманд оруулахаар ажилласаар байна.

Өнгөрсөн сарын сүүлээр Туркд эхэлсэн ой хээрийн түймрийн улмаас 8 хүн амь насаа алдаад байна. Ой хээрийн түймэр нийт 42 гаруй суурин газрыг хамарсан бөгөөд түймрийн улмаас 400 гаруй хүн хохирсон талаар Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттин Кодж мэдэгджээ.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Таийд Эрдоган ой хээрийн түймэр гарах болсон нь хүмүүс зориуд гал тавьсантай холбоотой байж магадгүй хэмээн мэдэгджээ. Тэрээр, "Бид түймрийн шалтгааныг сайтар шалгаж байна. Эх орноо шатааж чадах урвагчид үнэхээр байгаа нь тогтоогдвол тэд байж болох хамгийн хүнд шийтгэлийг хүртэнэ." хэмээн онцолжээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Бодрум болон Мармарис хотын оршин суугчид болон жуулчдыг завинуудын тусламжтайгаар нүүлгэн шилжүүлсэн байна.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/av/world-europe

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.