
Саяхан би нэгэн аймшигтай зүйлийг ойлгосон юм: амьдрал гэдэг тэр чигээрээ “хүлээлт” юм байна.
Чи цаг үргэлж ямар нэгэн юм хүлээнэ. Аягатай кофегоо хөрөхийг хүлээнэ. Зун цаг ирэхийг хүлээнэ.
Шинэ Жил болохыг хүлээнэ. Астероид унахыг хүлээнэ, муураа цадтал идэхийг ч хүлээнэ. Фэйсбукд мэдэгдэл, гар утсанд дуудлага орж ирэхийг хүлээнэ.
Чи хэдэн настай байх хамаагүй... Дөчтэйдөө чи эхнэрээ ажлаа тараад ирэхийг хүлээнэ. Тавтайдаа ээжийгээ чамайг цэцэрлэгээс ирж авахыг хүлээнэ. Хүлээгээд л, хүлээгээд л... Цалин буухыг, кино дуусахыг, тэнгэр цэлмэхийг, илүүдэл жин чинь хасагдаж, оронд нь үс чинь бууралтахыг...
Айдас хүйдсээ ялан дийлэхээ хүлээнэ, бас өрсөлдөгч нараа чамд бууж өгөхийг хүлээнэ.
Хүлээгээд л, хүлээгээд л...
Бэлэг сэлт, мөн халуун дулаан үг хүлээнэ. Алдаа гарахыг, автуус ирэхийг хүлээнэ. Захиалсан пиццагаа ирэхийг, бас ажил тарахыг хүлээнэ. Хүлээгээд л, хүлээгээд л. Хүн бүр ямар нэгэн юм цаг үргэлж хүлээнэ.
Энэ бүх хүлээлт дунд хамгийн сайхан нь гэвэл чамайг ч бас хэн нэгэн хүн хүлээж байгаа. Чамаас ямар нэгэн юм хүссэндээ бус зүгээр л чамайг байгаа болохоор чинь тэр. Хаана хүлээх нь хамаагүй, сошиал ертөнцөд, гэртээ эсвэл тамд. Тиймээс чамайг хүлээж байгаа тэр хүн рүү яараарай. Заримдаа чатаар ороод ирэхэд л хангалттай. Чамайг байгаа гэхээс тэд туйлаас тайвширна.
Орчуулсан: Өлзийбатын Уянга
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.