Тайваньд дарамт шахалт үзүүлэхгүй байхыг Бээжингээс шаарджээ

Twitter Print
2021 оны 01-р сар 25-нд 13:21 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Төрийн департамент Бээжингээс Тайваньд дарамт шахалт үзүүлэхгүй байхыг шаарджээ.

АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Нед Прайс мэдэгдэлдээ, "Бид Бээжингээс Тайваньд зэр зэвсгийн, гадаад харилцааны болон эдийн засгийн дарамт үзүүлэхээ зогсоож, үүний оронд Тайванийн ардчилсан сонгуулиар сонгогдсон төлөөлөгчидтэй үр дүнтэй хэлэлцээр хийхийг уриалж байна." хэмээн бичсэн байна.

АНУ-ын зүгээс ийнхүү мэдэгдэл гаргах болсон нь өнгөрсөн амралтын өдрүүдээр БНХАУ-ын сөнөөгч онгоцнууд Тайванийн агаарын хамгаалалтын бүсэд нэвтэрсэнтэй холбоотой аж. Өнгөрсөн бямба гарагт Тайванийн агаарын хамгаалалтын бүсэд БНХАУ-ын цөмийн пуужин тээвэрлэх чадалтай бөмбөгдөгч онгоц, сөнөөгч онгоцнууд нэвтэрсэн бол ням гарагт Хятадын сөнөөгч 12, тагнуулын 1 онгоц Тайванийн агаарын хамгаалалтын бүсэд нэвтэрсэн талаар Тайванийн Батлан хамгаалахын яамнаас мэдээлжээ. Тайванийн зүгээс Бээжингийн онгоцнуудад анхааруулга өгч, шаардлагатай тохиолдолд пуужингийн эсрэг системүүдээ ашиглахаар бэлэн байдалд оруулжээ. АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Нед Прайс, "АНУ БНХАУ-ын зүгээс хөршүүдээ айлган сүрдүүлэх оролдлого хийсээр байгаад сэтгэл зовниж байна." хэмээн онцолжээ.

Taiwan reports second day of incursions by Chinese air force - The Economic  Times

БНХАУ Тайванийг Хятадаас салан тусгаарласан бүс нутаг гэж үздэг бол Тайваньчууд өөрсдийгөө тусгаар улсын иргэд гэж үздэг юм. 1949 оны Хятадын иргэний дайны дараа Бээжин, Тайвань хоёр тус тусдаа засгийн газартай болсон ба Бээжин Тайвань хоёр хоёулаа Номхон далайн бүс нутагт нөлөөллөө тогтоохыг эрмэлзэхийн зэрэгцээ, Бээжин Тайванийн олон улсын тавцан дахь харилцааг хязгаарлахыг оролдсоор ирсэн билээ. Дэлхийн цөөн тооны улс Тайванийг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрдөг ч Тайванийн ардчилсан сонгуулиар сонгогдсон засгийн газар олон тооны улстай худалдааны бат бөх харилцаатай юм.

Бээжингийн энэхүү үйлдэл АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдений Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын дараа болсоны дараахан болсон нь олны анхаарлыг татаад байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Бээжин дээрх үйлдлээрээ Жо Байден Тайваньд хэдий хэр хэмжээний дэмжлэг үзүүлэхийг шалгахыг оролдсон аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.