Хөшөө бариулж чадахгүй байж хөршийн арга олно гэж юу байхав дээ...

Twitter Print
2021 оны 09-р сар 21-нд 11:23 цагт
Мэдээний зураг,

За одоо энэ хүүхдээ яадаг юм байгаа юм? Буруу эрхэлсэн хүүхэд буурлуудынхаа мөнгөөр шоудаад цайны сүүгүй суулгаж байдаг даа. Яг л тийм юм болоод байна.

Энэ мэтийн бацаануудын рейтингийг тогтмол барих гэж пиарчид нь сар бүр ямар нэгэн дайсан сүртэй гэгч бодож олно, тэгээд түүнтэйгээ тэмцэлдүүлнэ. Тэмцэгч энэ тэр гэсэн нэр сүр дагалдуулна. Сүртэй зурагтай сүржин мэдэгдлүүд үйлдвэрлэнэ. Тэгээд улс орны амьдрал өөдөлдөг бол хамаа алга. Тэмцэгч, Волтрон, Пороро, Супермэн гээд ямар ч нэр өгч, яаж ч рекламдсан яахав зүгээр. Ганц хөшөө гайгүй бариулчихаж чадахгүй, бантахдаа нураагаад ачуулж байгаа хүн хоёр хөршийн аргыг олоод хойд урдаас бараа таслахгүй залгуулна гэж юу байхав дээ.

Дээр нь хамгийн ойрын хоёр хөрштэйгээ Монгол Улсыг төлөөлөн мөр тэнцүү, тэргүүн чацуу ярилцаж чадах хүнийг Ерөнхий сайдаар сонгож баймаар юм байна. Путин, Си Зин Пин хоёр голох нь аргагүй, гол гаргахаас өөрцгүй л дээ. Тоож дуугарахгүй том загнахаа ч мэдэхийн сайнаар мэдэж байгаа. Амьдралын үнэнтэй аргагүй нүүр тулна гэдэг чинь энэ шүү дээ. Хүнд бас чадал хүрэхгүй юм гэж яах аргагүй байдаг юм. Чадал хүрэхгүй ажилд нь чангааж хүлээд байна гэхээр эрх баригч МАН энэ хүүхдээ нэг талаар эвгүй хүчирхийлээд байгаа хэрэг юм л даа.

Өө тэгээд хаанаас ч хамаагүй үндэсний дайсан гээч юмыг үтэр түргэн ургуулна. Оюун-Эрдэнийн хувьд энэ үг бүүр эх утгаа алдсан. Андлалын хөшөөг эсэргүүцсэн хүн үндэсний дайсан, цалин нэмүүлэхийг шаардсан эмч сувилагчид бас л үндэсний дайсны үгээр хөдөлсөн болж хувирсан.

Одоо чадахгүй байгаа ажлыг нь чадал заагаад хэлээд шүүмжилсэн бүх хүн нөгөө л үндэсний дайсан. Урвагчдын сүүлчийн орогнох байр нь үндэсний үзэл гэдэг үгийг утгаар нь урагшлуулж яваа хүн дээ. Хөшөөгөө нурааснаараа өөрөө үндэсний дайсан болж таарсан.

Мафитай тэмцэнэ л гэсэн, өөрөө нам дамжсан мафийн тогтолцоог дэмжсээр явааг зөвлөхөөс нь харж болно. Ганц хөшөө юу ч биш, ажлын цагаа хуваарилж чаддаг юм уу, энэ хүн чинь? Шатахуун импортлогчдыг Орос руу өчигдөр ногоон паспорт гаргаж өгөөд өглөөхөн мордуулчихаад, Дарханы замд тоос шороондоо тортойж явах зуур нь эргүүлээд уулзалтанд дуудчихаж байгаа юм. Өнөө хэд нь буцаад наашаа, бухимдлаа үүрч, толгойгоо сэгсэрсээр, 11:00 цагт амжиж ирэх гээд аргаа барж явна л гэнэ дээ. Дээр нь нөгөө уулзалтандаа хэвлэлийнхнийг бас дуудчихсан. Зүгээр л шоу тэгэх үү. Камерийн өмнө загнаж, үүрэг даалгавар өгсөн болж од болох гэж байгаа юм байх аа.

За одоо энэ бухын хүзүүнээс хатуу, бусдын шашны пастор хүнээ яадаг юм байгаа юм? МАН энэ залуугаа чөлөөлж, төрөө эзэнтэй, түмнээ галтай болгоно уу. Удирдах хүнгүй улдаад суучихсан юм бол томоохон татвар төлөгчид, улс төрийн бусад хүчнүүдийн төлөөлөлтэй хамтран шавраас татаж гаргах шалгуур өндөртэй баг байгуулна уу? Яадаг ч байсан энэ улс орон эзэнтэй болгож өг!

Р.Эмүжин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Төр

      (64.119.21.54) 2021-09-21 20:06
      • 0
      • 0

      Энэ нэг ойворгон сагсуу хүүхдээ засгаас хурдан салгаж хайрлаач. Монголыг самарч гүйцэх нь байна шүү. Юун 2050 он бэ, 5 хоногийн цаадахыг ч харах тэнхэлгүй байж.

      Хариулах

    • USD BANK

      (197.210.65.161) 2019-09-28 21:37
      • 0
      • 0

      Сайн байна уу? Намайг Турмөх гэдэг. Би Герман улсад амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдэд мэдээлэл өгөхийг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхөрсөн тул онлайн зээлдүүлэгч хэд хэдэн зүйлийг шалгасан. Найз маань надад АНУ-ын Зээлийн Firm нэртэй түргэн банк гэж нэрлэгддэг банкны талаар хэлсний дараа тэрээр надад өргөдөл гаргаснаас хойш ажлын хоёр өдрийн дотор 1,032,904,450MNT еврогийн зээл өгсөн. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай. (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит хугацааны зээл авах хүсэлтэй байгаа хүмүүст энэ боломжийг ашиглахыг анхааруулж, та ажлын 2 өдрийн туршид ам.долларын зээлийн баталгаат зээл авах боломжтой. Баярлалаа. И-мэйл хаяг: (info@usdbanko.com)

      Хариулах