УИХ-ын гишүүн асан Д.Дондог нарт холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэлээ

Twitter Print
2014 оны 08-р сар 15-нд 14:46 цагт
Мэдээний зураг,

Дүүргийн 1 дүгээр прокурорын газраас Д.Дондог, Д.Сайнбаяр, А.Батбилэг, Д.Ширнэндорж, А.Ариунболд нарт ЭХТА-ийн 148.3, 148.4, 149.3 дах хэсгүүдэд заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх хянан шийдвэрллээ. Хурлаар Д.Ширнэндоржид холбогдуулан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг буюу ЭХТА-ийн 148.3 дах хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг  ЭБШХ-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн бүрэлдхүүнгүй гэсэн үндэслэлээр, А.Ариунболдод холбогдуулан бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх  гэмт хэрэг буюу ЭХТА-ийн 149.3 дах хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг  ЭБШХ-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн бүрэлдхүүнгүй гэсэн үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн аж.

Харин УИХ-ын гишүүн асан Д.Дондогт бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг буюу ЭХТА-ийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, “Сумбар” ХХК-ийн захирал асан А.Батбилэгийг  бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх  гэмт хэрэг буюу ЭХТА-ийн 149.3 дах хэсэгт заасан гэмт хэргийг, мөн бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг буюу ЭХТА-ийн 148.4 дах хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрд оногдуулсан хорих ялыг хөнгөнийг хүндэд нь батгаан 1.000.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж, 13 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Мөн Д.Дондог гишүүний туслахаар ажиллаж байсан Д.Сайнбаярыг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг буюу ЭХТА-ийн 148.4 дах хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 800.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж, 12 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.