
Мэргэжлийн гольфчдын “PGA Champions” тэмцээний энэ оны дэд аварга Ф.Микельсон өнгөрсөн онд орлогоороо мэргэжил нэгт тамирчдаа тэргүүлж байжээ. Өдгөө 44 настай Фил АНУ-ын Калифорни мужийн Сан Диего хотод төрсөн байна. 1992 оноос гольфын спортоор хичээллэж 1999 оноос томоохон тэмцээнүүдэд оролцож эхэлсэн аж. 1999 оны “US Open”-ны дэд байр шалгарч байсан нь анхны том амжилт нь бөгөөд 2005 онд “PGA Champions” тэмцээнд түрүүлсан.
“US Open” тэмцээнд 1999, 2002, 2004, 2006, 2009, 2013 онуудад дэд байр, 2005 онд “PGA Champions” тэмцээний аварга, 2013 оны “Open Championship” тэмцээний аварга болж тухайн ондоо нийтдээ 281 оноо цуглуулж 696 мянган ам.долларын шагнал авчээ. Карьерынхаа туршид “PGA Tour”-т 42 /энэ бүх цагийн үеийн есдүгээр байр эзэлдэг/, “European Tour” 9, “Challenge Tour” 1, бусад тэмцээнд 5 удаа ялалт байгуулж байсан шилдэг тамирчин юм.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505