
ЯПОНЫ АЛДАРТАЙ СЭТГЭЦИЙН ЭМЧ САЙТО ШИГЭТАГИЙН ХЭЛСЭН АЛДАРТАЙ ҮГС.
- Өөрийгөө жаргааж чаддаг хүн бусдыг ч гэсэн жаргааж чадна.
- Бусдад цэцэг бэлэглэвэл цэцэгний үнэр нь танд үлдэх болно.
- Одоо байхгүй зүйлээс илүү буй зүйлдээ төвлөрч ямар нэгэн зүйл байгаа гэж бодоцгооё.
- "Тэр үед тэгэх байжээ" гэж бодон хамаг цаг хугацаа, хүчээ хэрэггүй зүйлд зарцуулан, өөрийгөө шархлуулах нь утгагүй зүйл гэж бодож сур.
- Үг эм ч болдог зэвсэг ч болдог.
- Өөрийгөө бусадтай харьцуулах нь яах аргагүй зүйл ч. Гагцхүү, тэр хүн ийм тийм гэж харьцуулахаас илүүтэйгээр аз жаргалыг бусдынхтай харьцуулах хэрэггүй. Чи аз жаргалтай байх эсэх чиний сэтгэлээс шалтгаалах зүйл юм.
- Өөрийгөө аз жаргалтай гэж боддог хүн л аз жаргалыг бусдад түгээж чаддаг.
- Хүн сул дорой юм шиг хирнээ хүчтэй амьтан.
- Хүн ёроолд нь хүртэл доошилсон ч мацаад авирахад л болно.
- Өөрийнхөө хүүхдэд хамгийн түрүүнд дамжуулж хэлэх ёстой зүйл бол эрдэм мэдлэгээс илүү, дэлхий дээр байгаа хэн нэгнээс илүү өөрийн хүүхдээ хайрлаж буйгаа илэрхийлэх юм.
- "Чаддаг зүйл" тань нэмэгдсэнээр бус "Хөгжилдөх зүйл" нь нэмэгдсэнээр амьдралын сайхан хэмжигдэнэ.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.