Хятадын тавиулууд...

Twitter Print
2022 оны 05-р сар 20-нд 08:05 цагт
Мэдээний зураг,

Хятадын тавиулууд...

Төрийн албыг нь худалдаж авах замаар Монголын баялагт Хятадууд эзэн суужээ!!!!

“Баялагтаа эзэн Монгол ” хоосон уриа. Эсрэгээрээ Монголын баялагт Хятадууд лиценз, концессоор эзэн суужээ. Яаж гэж үү? Монголын төрийн албыг сумын даргаас, сайд, УИХ-ын гишүүн хүртэл шат шатанд нь мөнгөөр худалдаж авч, “төлөөний хүн”-ээ суулган, бүх шийдвэрийг өөрийн талд гаргуулж, баялагт нь ЭЗЭН сууж байна. Ойлгуулах үүднээс ганцхан жишээ татья.

Өмнөговь аймагт гуравдахь боомт шинээр нээж, түүн рүү чиглүүлж 3 сумын нутаг дайруулан хүнд даацын 270 км зам концессоор барьж, баялаг зөөх шийдвэрийг Монгол улсын Засгийн газар 2018 онд гаргажээ. Зам барих концесс эзэмшигч “Ундрах говь ” компанийг МУ-ын иргэн Ч.Чинбат, БНХАУ-ын иргэн Шэн Янь Жун Бао нар хамтран эзэмшдэг. Ч.Чинбатын охин Ч.Ундрамыг Сэлэнгэ аймгаас УИХ-д сонгуульжээ. Ч.Ундрам нь УИХ-ын гишүүн болонгуутаа сонгуулийн менежер Н.Уртнасангаа Байгаль орчин аялал жуулчалын сайдаар томилуулжээ.

“Ундрах говь ” компанитай замын концессын гэрээг 2018 онд ЗГ-ыг төлөөлж, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан гэгч гарын үсэг зуржээ. Б.Баярсайхан нь УИХ-ын гишүүн, уул уурхайн сайд асан Д.Сумьяабазартай хамтран “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-нд хувьцаа эзэмшигч юм. Шинээр нээгдэх боомт руу зам тавих концесс батлуулсны “шагнал “ болгож, БНХАУ-ын тал буцалтгүй тусламжаар Монголын талын боомт барих мөнгийг өгчээ. Тэр мөнгөөр барих “Цагаан дэл уул”-ын боомтын бүтээн байгуулалтыг Д.Сумьябазарын дүү Д.Сэржбүдээгийн хамаарал бүхий “Үлэмж” компани барина.Зам барих концессын гэрээнд “төлөөний хүн” Б.Баярсайханаараа гарын үсэг зуруулсны төлөө Д.Сумьяабазарт өгсөн Хятадуудын авлигал энэ биш үү?

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Ч.Чинбатын хамтрагч Шэн Янь Жун Бао зөвхөн замын концесс эзэмшигч биш. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт 3 ширхэг ашиглалтын лиценз давхар авчээ. Концессоор барих 270 км замын маршрутаа өөрийн лицензтэй уурхайгаар дайран өнгөрүүлэхээр батлуулжээ. Хятадын иргэн ийнхүү УИХ, ЗГ-ийн түвшинд асуудлаа шийдэж чадаж байна.

Шэн Янь Жун бао нь Хүрмэн сумын Хүрээ дэл хэмээх газарт МV-017007 дугаартай ашиглалтын лицензийг “Жунхаовэйеэ”,Тасархай дэл хэмээх газарт МV- 004478 болон MV-011919 дугаартай лицензийг “Болдфоардо” компаний нэрээр эзэмшиж байна. Лицензтэй талбайгаа тойруулан хэдэн арван км газар төмөр торон хашаа барьж, нутгийн малчдаас бэлчээрийг нь булаажээ.

Нутгийн иргэдийн эсэргүүцлийг дарахад орон нутагт төрийн эрх мэдэл дахиад хэрэгтэй. Иймээс Шэн Янь Жун Бао Өмнөговь аймгийн иргэдийн хурал, Сумын удирдлагад өөрийн “ төлөөний хүн”-ээ шургуулж мөн л чаджээ. Хүрмэн суманд лиценз эзэмшигч компанидаа менежер хийж байсан Б.Ганболдыг Хүрмэн сумын засаг дарга болгосон. Одоо тус компаний орон нутаг хариуцсан захирлаар ажиллаж байгаа Шоовдорын Баттулгын төрсөн дүү Шоовдорын Баянбатыг Хүрмэн сумаас Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгуульж чаджээ.

Ингээд БНХАУ-ын иргэн Шэн Янь Жун Бао-ийн боомт шинээр нээх, концессоор зам барих, нүүрсний уурхай ашиглах асуудал нь УИХ, Засгийн газар, Аймгийн ИТХ, сумын удирдлагын түвшинд “НОГООН ГЭРЭЛ”-ээр шийдэгдэх замаа засчээ . Хятад хүний дотор санаа энэ шүү дээ.

Ингээд УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Уул уурхайн сайд Д.Сумьяабазар, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Баянбат, Хүрмэн сумын Засаг дарга Б.Ганболд нар бүгд ах дүү, ааваараа дамжин Шэн Янь Жун Бао-ийн” төлөөний хүн” болж таарч байна. Төрийг нь худалдаж авч, баялагт нь эзэн сууна. Дараа нь тэр мөнгөөрөө улсыг нь тусгаар тогтнолыг нь худалдаж авах уу?

Эдийн засгийн алуурчдын ТЕХНОЛОГИ угаасаа ийм. Монголчууд бид хэн мөнгө өгсөнд нь саналаа өгөөд байдаг. Цаана нь Хятад хүн бидний баялаг,газар нутаг, тусгаар тогтнолыг ийнхүү худалдаж авч байгааг ухаараач. Сонгуулиар тараасан тэр их мөнгөний цаана бидний эх орон, газар шороо, тусгаар тогтнол яваа шүү. Эдгээр хүмүүсийг сонгосон хүмүүс эргэж өөрсдөдөө дүгнэлт хийгээрэй. Энэ мэдээлэлд эргэлзэж байвал баримтуудыг хараарай!

Сэтгүүлч Б.Отгон 2022.05.19

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.