Шинэ Зеландад зэвсэгт этгээд 2 хүний аминд хүрчээ

Twitter Print
2023 оны 07-р сар 20-нд 11:14 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн пүрэв гарагийн өглөө Шинэ Зеландын Оклэнд хотын төвд зэвсэгт этгээд 2 хүний аминд хүрч, 6 хүнийг шархдуулжээ. Шинэ Зеландын Ерөнхий сайд Крис Хипкинсийн мэдэгдсэнээр уг гэмт хэрэг нь улс төр, үзэл сурталтай холбоогүй байжээ.

Хэргийг үйлдсэн этгээд гэр бүлийн хүчирхийллийн хэргээр гэрийн хорионд байсан ба хууль сахиулагчдын зүгээс түүнийг бусдад аюул учруулах эрсдэл байхгүй хэмээн үзэж барилга дээр ажиллахыг нь зөвшөөрсөн байсан аж.

Тэрээр засвар хийгдэж байсан барилга руу орж, гал нээсэн ба цагдаа нар түүнийг цахилгаан шатны хонгилд нуугдаж байхад нь олж, буудан хөнөөсөн байна.

Уг хэрэг Шинэ Зеландад зохион байгуулагдаж байгаа эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний тоглолт болохоос хэдхэн цагийн өмнө болсон ба Ерөнхий сайд Крис Хипкинс ДАШТ төлөвлөгдсөний дагуу явагдана, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн зүйл байхгүй гэдгийг онцолжээ.

Эх сурвалж: https://www.reuters.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.