Америк эрийг хөнөөсөн Баттуулд 23 жилийн хорих ял оноолоо

Twitter Print
2013 оны 11-р сар 15-нд 12:41 цагт
Мэдээний зураг,
Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхэд АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн гэх 25 настай Ч.Баттуулд холбогдох хэргийг хэлэлцлээ. Шүүх бүрэлдэхүүн дөнгөж сая шийдвэрээ гаргаж, түүнийг шунахай, өс хонзонгийн сэдлээр онц хэрцгий аргаар хүний амь насыг хохироосон хэмээн 23 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй ангид эдлүүлэхээр болжээ.
 
Гэвч Ч.Баттуулын зүгээс шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахаа мэдэгдээд байна.
 
Харин түүнтэй хамт цогцсыг булалцаж, хэргийг нуун дарагдуулсан гэх Ж.Батчулуун, Д.Отгонбаяр нарт хоёр, хоёр жилийн хорих ял оногдуулж, Ж.Батчулуун нь жирэмсэн учраас хорих ялыг нэг жилээр тэнсэн харгалзуулахаар болжээ. 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.