
Өнгөрсөн мягмар гарагт Эстонид шинэ засгийн газар томилогдож, Эстонийн засгийн газрыг анх удаа эмэгтэй хүн удирдахаар болсон байна.
Эстонийн Ерөнхий сайдаар томилогдсон 43 настай Кая Калласын засгийн газрын бүрэлдэхүүнд 7 эмэгтэй сайд багтжээ. Ерөнхий сайд Кае Калласын мэдэгдсэнээр шинэ засгийн газар нь нэн тэргүүнд коронавирусын цар тахлын улмаас уналтанд орсон эдийн засгийг сэргээхээр ажиллах гэнэ. Хоёр долоо хоногийн өмнө Эстонийн Ерөнхий сайд Юри Ратас авлигын хэрэгт холбогдож, албан тушаалаасаа огцорсон юм.
Кая Каллас нь Европын холбооны парламентын гишүүнээр ажиллаж байсан ба тэрээр Эстонийн Шинэчлэлтийн намыг үүсгэн байгуулагчдын нэг, Эстонийн Ерөнхий сайд асан Сийма Калласын охин аж.
Эх сурвалж: DW.com
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.