П.Чех арван жилийн дараа Францын лигт тоглоно

Twitter Print
2014 оны 08-р сар 18-нд 08:37 цагт
Мэдээний зураг,

П.Чех 2004 онд “Челси” клубт ирж байсан. Арван жили будант альбионд тоглохдоо 2005, 2006, 2010 онд Премьер лигийн аварга, 2007, 2009, 2010, 2012 онд Холбооны цомын аварга, 2005, 2007 Лийн цомын аварга, 2012 онд “Аваргуудын лиг”-ийн аварга, 2013 “Европ лиг”-ийн аварга цолыг хүртсэн тэрээр ирэх улиралд өөр багт очиж магадгүй боллоо. Энэ тухай “Цэнхэрүүд”-ийн дасгалжуулагч Ж.Моуриньо сэтгүүлч нарт хэлсэн аж. “Челси” энэ зуны сүүлийн нөхөрсөг тоглолтоо Ла лигийн “Реал Сосьедад” багийн эсрэг хийхэд Т.Картуа гарааны хаалгачаар тоглосон.

Энэ нь бараг П.Чехыг ажлаа өгөх болсон гэдгийг нь харуулжээ. Португал мэргэжилтэн ирэх улиралд тоглох бүрэлдэхүүндээ Т.Картуаг оруулж тактикаа боловсруулж байгаа гэнэ. Харин П.Чехыг багаа сольж магадгүй гэсэн сургийг сонсоод Испанийн “Реал Мадрид”, Францын “ПСЖ”, “Монако” клубууд санал тавьж магадгүй гэдгээ хэлсэн байна. Францын “Ренн” багаас 8.7 сая еврогоор Англид ирж байсан түүнийг 12 сая еврогоор зарна гэдгийг байгийн эзэд мэдэгджээ. Дээрх гурван багаас “ПСЖ” урьдчилсан байдлаар хамгийн боломжийн санал хүргүүлсэн учир П.Чех ирэх улиралд Францын лиг тоглож магадгүй юм.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.